С.Мөнхбаатар нь Болгар улсын Варна хотод зохион байгуулагдсан “Олон улсын усан будгийн тринналь”-д амжилттай оролцлоо

2016-09-15 14:44:00

ОУУБИС-ын Дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар нь 2016 оны 07-р сарын 14-нөөс 19-ны хооронд Болгар улсын Варна хотод зохион байгуулагдсан “Олон улсын усан будгийн тринналь”-д амжилттай оролцож нийт 51 орны 256 бүтээлээс “Earthling” бүтээлээрээ “Шилдэг бүтээл”, судалбарын төрөлд “Варна “ бүтээлээрээ 1-р байрын шагнал хүртжээ.

Судалбарын төрөл 1-р байр “Варна”

 

 

 

Шилдэг бүтээлийн шагнал “Earthling”

 

Одоогоор С.Мөнхбаатар нь Канад, Хонконг, Тайвань улсуудад зохион байгуулагдах “Олон улсын усан будгийн тэмцээн”-үүдэд бүтээл нь 1-р шатанд шалгараад оролцох эрхээ аваад байгаа бөгөөд энэ оны 10-р сард Хонгконг, Тайвань улсуудыг зорих юм байна. Мөн Өвөрмонголын Хөх хотод зохион байгуулагдах “Олон улсын усан будгийн үзэсгэлэн”-д урилгаар оролцохоор болсон байна.