Их Сурхуй Хүрээлэнгийн нэрэмжит “Залуу судлаач-V” эрдэм шинжилгээний хурал

2016-05-04 08:00:00

ОУУБИС-ийн Их Сурхуй Хүрээлэнгийн нэрэмжит “Залуу судлаач-V”  эрдэм шинжилгээний              хурал  уламжлал ёсоор 5 дахь удаагаа 2016 оны 04 сарын 29-ны өдөр 15.00 цагт Олон улсын хурлын танхимд боллоо. Хурлыг нээн ОУУБИС-ийн Ерөнхий захирал У Дог Гю  үг хэллээ.

ОУУБИС-ийн Их Сурхуй Хүрээлэнгийн захирал Б.Сумьяабаатар  Доктор/Sc.D/, профессор “Судалгааны залгамж чанар, эшлэх ёсон, Чингисийн онгон хаана байна вэ” сэдвээр нийт хуран цугларсан эрдэмтэн багш нар магистрант, докторантуудад  хур эрдмээсээ хүртээлээ.

16:00 цагаас Магистрант, докторантуудын “Залуу судлаач-V”  эрдэм шинжилгээний хурал 6-н шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 19:40 минутанд дуусав.

 

v  Нийт  21 илтгэгч оролцосон бөгөөд нийт 5 байр эзлүүлсэн.  “Залуу судлаач-V”    эрдэм шинжилгээний хурлыг таван шалгуур үзүүлэлтээр нийт 100 оноогоор дүгнэж, 1 байр өргөмжлөл мөнгөн шагнал /150000 төгрөг/, 2 байр өргөмжлөл мөнгөн шагнал /100000 төгрөг/, 3 байр өргөмжлөл мөнгөн шагнал /50000 төгрөг/, Тусгай байр(2) өргөмжлөл мөнгөн шагнал /40000 төгрөг/-аар шагнав.

 

Энэ удаагийн хуралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд дараах багш нар уригдсан.

-       Холбоо мэдээлэл, технологийн тэнхимийн эрхлэгч Ю.Намсрай Проф,Доктор /Ph.D/

-       Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ Дэд проф,доктор /Ph.D/

-       Эрх зүйн тэнхимийн  эрхлэгч Б.Айбек  Доктор /Ph.D/

-       Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч Ц.Дагиймаа Проф,Доктор /Ph.D/

-       Эдийн засгийн тэнхим А.Хандмаа Дэд проф, доктор /Ph.D/

-        МДХ-ийн дарга Д.Болормаа  Доктор /Ph.D/

 

Тэргүүн байр:           Бизнес удирдлагын 2-р курсын магистрант   Ж.Эрдэнэцэцэг  

                                  “Шинэ бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд байршуулах боломж /"Монголын нууц товчоо-Түгээмэл эх" номын жишээн дээр/”

 

Дэд байр:                  Бизнес удирдлагын 2-р курсын магистрант   А.Баянжаргал

“Харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх арга зам”

Гутгаар байр:           Гадаад хэл шинжлэлийн докторант  Ц.Оюунгэрэл

“Монгол хэлний хүндэтгэлийн үг хорших тухайд /"Хөх судар"ын хүндэтгэлийн хоршоо үгийн жишээгээр/”

Тусгай байр:            Гадаад хэл шинжлэлийн докторант  Г.Баярмаа

“Монгол, солонгос хэлний хүний бие эрхтний нэрсийн харьцуулсан судалгаа”

 

Тусгай байр:            Бизнес удирдлагын 2-р курсын магистрант   Б.Энхтүвшин

                                    “Хэрэглэгчийн мэдлэг болон хандлагыг "Gray Matrix" аргачлалаар үнэлэх нь /Улаанбаатар хотын хэрэглэгчдийн компьютер худалдан авалтын жишээн дээр”

 

Ийнхүү  “Залуу судлаач-V” эрдэм шинжилгээний хурлын шагнал гардуулах үйл ажиллагаа Олон улсын хурлын танхимд зохион байгуулагдаж, эрдэм шинжилгээний хурлын шүүгчдэд болон оролцсон багш нарт МДХ-ийн дарга Д.Болормаа талархалын үг хэлж цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь амжилт хүслээ.

Шагнал хүртсэн нийт докторант, магистрант нар шүүгчид дурсгалын зураг татуулан эрдэм шинжилгээний хурал 19:40 минутанд өндөрлөв.

 

Зохион байгуулагч

Их сурхуй хүрээлэн

2016.04.29