ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМНЫ ХАРЪЯА ХҮҮХДИЙН ТӨВ СУВЛАЛ, БЗД-ИЙН ХҮҮХДИЙН СУВЛАЛ, 4-Р ТАСАГТ ТУС ТУС ОЧИЖ АЖИЛЛАВ.

2016-04-29 07:00:00

2016-04- 26,27-нд Эрүүл мэнд, спортын яамны харъяа Хүүхдийн төв сувлал, БЗД- ийн хүүхдийн сувлалд ОУУБИС-ийн ЕЭТ-ийн ахлах багш Д.Отгончимэг нь Хүмүүлэгийн ухааны хичээл сонгосон судлаж буй 100 гаруй оюутны төлөөлөл, “ШИНЭ МОНГОЛ” дунд сургуулийн сурагч Т.Маралмаа, С.Ууганбаяр нар хамт очиж ажиллав. Бидний гол зорилго бол асаргаа сувилгаа хэрэгтэй байгаа өнчин насан хүрэгчид, мөн хүүхдүүдэд витаминжуулахийн тулд вакус, өдөр тутмын хэрэглээний чихэвч, эрэгтэй, эмэгтэй цамц, өмд, малгай, оймс, чихмэл тоглоом, хүүхэлдэйн кино DVD, зурагтай ном зэрэг 500 гаруй ширхэг эд материалыг тус хоёр эмнэлгийн 150 хүүхдэд тусламж болгон өгөв. Чин сэтгэлээсээ багштайгаа хамтран ажилласан оюутнуудаас дурьдвал ОУУБИС- ийн Хандмаа, Булган багштай БЭЗМ, ОУЭЗ-ийн 4 курсийн нийт оюутнууд, Хууль эрх зүйн ангийн 1-р курсийнхэн бусдыгаа манлайлан оролцов. Тухайлбал: Хууль-1 Д.Серокбол, Б.Батмагнай, Т.Номин, О.Оюунномин зэргээс гадна “Шинэ Монгол” дунд сургуулийн 11-р ангийн сурагч Т.Маралмаа, 10-р ангийн сурагч С.Ууганбаяр нар болон тэдний эцэг эх нь хамт оролцсон. Бидний ажлыг голлон ивээн тэтгэсэн Т.Маралмаа, С.Ууганбаяр нарын эцэг эхчүүдэд талархал илэрхийлье.