ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ НЭГДСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2016-04-29 07:00:00

ОУУБИС – аас жил бүр оюутны нэгдсэн эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 04 сарын 22-ны өдөр Шинжлэх ухааны тодорхой салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж, цаашдын чиг хандлагыг илрүүлэхэд чиглэгдсэн, судалгааны арга, аргачлалд тулгуурласан, Монгол улсын шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх бүтээлийг бий болгох  зорилгоор зохион байгууллаа. Тус хаврын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг Дэд захирал Ц.Сүхбаатар нээж үг хэллээ.  

Нэгдсэн хурлыг 6 салбарын хүрээнд (Ерөнхий эрдмийн салбарт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаггүй тул хасагдаж тооцсон) зохион байгуулж, салбар бүрээс шалгарсан шилдэг 3 илтгэлийг ОУУБИС – ийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд ирүүлэхээр удирдамжид заасан. Ийнхүү 17 илтгэлийг нэгдсэн хуралд хэлэлцүүлсэн.

Шилдэг илтгэлүүдийг байр эзлүүлэхэд дараах оноолтын бүтцийг баримталсан. Үүнд онол арга зүйн үндэслэл, судалгааны арга барил эзэмшсэн байдал, өгүүллийн бичилт, бүтэц, сэдвийн шинэлэг болон практик ач холбогдол, илтгэх чадвар зэрэг 5 шалгуураар дүгнэн эрэмбэлэх замаар байр эзлүүлсэн.

Оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд ирүүлсэн 17 илтгэлд өгсөн нийт 8 шүүгчдийн оноог нэгтгэн , дундаж үнэлгээг гаргахад дараах байдлаар байр эзэлж, шилдэг илтгэлүүдийг танилцуулж байна.

Гранпри: “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн төлөв, цаашдын хандлага”

                                                         Маркетинг менежмент – 2 курс Ц.Ариунболд

  Удирдагч багш: Бизнес менежментийн тэнхимийн ахлах багш Л.Гүнжаргал

 

Нэгдүгээр байр: “Өсвөр үеийнхэнд санхүүгийн боловсрол олгох хэрэгцээ”

Гэр бүл судлал – 3 курс, Т.Наранцацралт

Удирдагч багш: Бизнес менежментийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Оюунсүрэн

Хоёрдугаар байр: “Төгсөгчдийн бүртгэлийн систем”

Холбоо мэдээлэл, технологийн тэнхим – 4 курс, Г.Цогжав

  Удирдагч багш: Холбоо мэдээлэл, технологийн тэнхимийн ахлах багш Г.Өсөхжаргал

Гуравдугаар байр: “Ноолуурын үйлдвэрлэлийн нийлүүлэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйлс”

Олон улсын эдийн засаг – 4 курс, А.Анирлин, Б.Хулан

Удирдагч багш: Эдийн засгийн тэнхимийн ахлах багш С.Дэлгэрмаа

Тусгай байр: “Оюутнуудын жирэмснээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын судалгаа”

Сувилахуй – 3 курс, Ц.Өлзийцэцэг, С.Соодорж

Удирдагч багш: Сувилахуйн тэнхимийн багш Т.Саруултуяа

Шилдэг удирдагч багш: “Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн төлөв, цаашдын хандлага”

Бизнес менежментийн тэнхимийн ахлах багш: Л.Гүнжаргал

                         

Ийнхүү оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсье.

 

Эрдэм шинжилгээний алба