Монгол бичгийн улсын XIII олимпиад манай сургууль дээр

2016-04-27 08:00:00

Хэлбичгийн ухааны доктор, Ү.Ариунболдын үүсгэн байгуулсан монгол бичгийн “Ертөнц” төвөөс жил бүр уламжлал болгон зохиодог монгол бичгийн улсын XIII олимпиад энэ жил манай сургууль дээр зохиогдож байна. Тус олимпиадад нийслэл болон 21 аймгаас шалгарсан тэргүүний 38 багш, 30 сурагч оролцож байна.

Олимпиадыг нээж “Ертөнц” төвийн тэргүүн, доктор Ү.Ариунболд, Монгол Судлалын тэнхимийн эрхлэгч доктор Г.Батзаяа, ОУУБИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Сүхбаатар, МУ-ын гавьяат багш, Шинжлэх ухааны дэлхийн шагналт доктор профессор С.Галсан, Америкийн соёлын шагналт, БНСУ-ын ерөнхийлөгчийн одонт, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Санжаа нар үг хэлж, нийт оролцогчдод амжилт хүслээ.

2016-04-26, 27-ны өдрүүдэд зохиогдох энэхүү олимпиадын хүрээнд монгол бичгийн  зөв бичих дүрэм, монгол бичгийн хэлзүйн мэдлэгийг шалгах, түүнчлэн таталган, эвхмэл, цахим бичвэрийн чадвар шалгах, хурдан уншлагын тэмцээнүүд болох юм байна.