Солонгос хэлний тэнхимийн оюутнуудын уулзалт зохион байгууллаа

2016-03-10 14:59:00

Өнгөрсөн 03-р сарын 7-д Солонгос хэлний тэнхимээс нийт оюутны хурлыг зохион байгууллаа. Уг хурлын зорилго нь шинээр элсэн орсон оюутнууддаа тэнхимээ сурталчлан таниулах, оюутнуудыг хооронд нь танилцуулах, амжилттай суралцаж буй оюутнууд өөрсдийн туршлагаа хуваалцаж бие биенээсээ суралцах зорилготой юм.

Үүнд “Амжилттай суралцах арга” сэдвээр 4-р курсийн оюутан Т.Батхүү, оройн 2-р ангийн оюутан Г.Үнэнбат нар арга, туршлагаасаа хуваалцлаа.

Мөн тус тэнхимийн 2006 оны төгсөгч Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газрын Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатар “Оюутны амьдрал амжилтын эхлэл” сэдвээр амжилтад хүрсэн туршлагаасаа оюутан залууст хуваалцлаа.

Цаашид энэ уулзалтыг тогтмол зохион байгуулах бөгөөд оюутнууд амжилттай яваа нэгнээсээ туршлага солилцож, суралцах арга барилаа сайжруулахад урам зориг төрүүлсэн үр дүнтэй уулзалт болсонд сэтгэл хангалуун байлаа.