2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа.

2019-02-18 15:00:00

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхий шаардлага

  • Монгол улсын иргэн байх(өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харьяат иргэн байх)
  • 2019 оны 9 сарын 1-ний байдлаар баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу төгсгөх ангийн оюутан байх(Солонгост суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй)
  • 40 нас хүрээгүй байх (1979.9.1-нээс хойш төрсөн иргэн)
  • Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1974.9.1-нээс хойш төрсөн иргэн)

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5 дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.

БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

 

Тэтгэлэгийн хугацаа

  • Магистр 3 жил
  • Солонгос хэлний бэлтгэл 1 жил
  • Магистрын хичээл 2 жил
  • Доктор 4 жил
  • Солонгос хэлний бэлтгэл 1 жил
  • Докторын хичээл 3 жил
  • Судалгааны ажил 6 сар

 

Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага

Хавсаргасан журмыг үзэж танилцана уу.

 

Сонгон шалгаруулалт

  • БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд материал хүлээн авах хугацаа 2018.2.28-3.7
  • БНСУ-ын их дээд сургуулиудын материал хүлээн авах хугацаа /Хавсралт 4. Их дээд сургуулийн танилцуулгаас харна уу. /

ОУУБИС-ийн төгсөгч болон төгсөх ангийн оюутнууд тус сургуулийн Гадаад харилцааны албанд өөрийн биеэр ирж уулзах боломжтой. /ОУУБИС-ийн хичээлийн төв байр 205 тоот, 8:30-5:30 цагийн хооронд/

 

Хавсралт файл татах:

2019-KGSP-G-Application-Forms

2019-KGSP-G-Application-Guidelines-Korean

2019-KGSP-G-Application-Guidelines-English

2019-KGSP-G-University-InformationEnglish-korea

2019-GKS-G-Application-FAQsEnglish-Korean

 

ОУУБИС Гадаад харилцааны алба

2019.02.11