АНХААРУУЛГА!!! СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

2020-03-10 17:00:00

Монгол улсад гадаадын иргэнээс “COVID-19” вирус илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам, Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан шийдвэр, мэдээллийг үндэслэн Олон улсын Улаанбаатарын их сургуулийн алба, нэгжүүдийн дарга нарын ээлжит хурлаас гаргасан дараах зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлгийг оюутнууддаа
хүргэж байна. Үүнд:
1. Амны хаалт/маск/-аа тогтмол хэрэглэх.
2. Гадуур гарахгүй, гэр орондоо байх.
3. Олон хүмүүстэй газар очихгүй, явахгүй байх.
4. Хувийн ариун цэврээ сайн сахих.
5. Биеийнхээ дархлааг сайн дэмжих хүнс хэрэглэх.
6. Гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж, цахимаар болон утсаар мэдээлэлтэй байх.
7. Хот, хооронд болон олон улсад зорчихгүй байх.
8. Өндөр халуурсан тохиолдолд холбогдох эрүүл мэндийн газар руу
яаралтай холбоо барих, мэдэгдэх.
Дээрх зөвлөмжийг 2020.03.10-аас 03.18-ныг дуустал гэр бүл, найз нөхөд, хамт олон, хамаатан садангийн хүмүүстээ уриалга болгон хэрэгжүүлэхийг
ОУУБИС-ийн Оюутны албанаас мэдэгдэж байна.
ОУУБИС-ийн Оюутны алба 2020.03.10