Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн захирлын нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн

2019-11-28 17:52:00

Тэмцээний нэр: Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн
захирлын нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн 
IUU CUP 3х3 

Хэзээ : 2020оны 01дүгээр сарын 6-наас 10-ны өдөр (5 өдөр )

Бүртгэлийн хугацаа: 2019 оны 12дугаар сарын 01-нээс 25-ны өдөр хүртэл
Техникийн зөвлөлийн хурал: 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Бүртгэл хүлээн авах газар: ОУУБИС Оюутны алба /төв байр 2 дугаар давхар 221 тоот өрөө/
Эрэгтэй ,эмэгтэй  баг тус бүр бүртгэлийн дарааллаар 96 баг бүртгэнэ.

Болох газар: ОУУБИС -ийн Спорт заал болон харьяа сургуулийн спорт заал.
Тэмцээнийг зохион байгуулах журам: Багуудыг  хэсэгт хувааж тэмцээнийг тойргоор явуулна. 1 хэсэгт 3 баг байх ба тойргоор тоглож шалгарсан баг нь хэсгээс гарч шигшээ тоглолтод шалгарна. Сүүлийн 32 баг хасагдах журмаар тоглоно.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын харьяа ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчдын эрэгтэй, эмэгтэй баг. Баг тус бүр 4 (3+1) хүний бүрэлдэхүүнтэй байна.
Бүртгэлийн хураамж: Баг тус бүр 10 000 төгрөг.

 

Шагналын сан

Эрэгтэй,  эмэгтэй баг 1 дүгээр байр  1 000 000 төгрөг
Эрэгтэй,  эмэгтэй баг 2 дугаар байр  500 000 төгрөг
Эрэгтэй,  эмэгтэй баг 3 дугаар байр  200 000 төгрөг
Эрэгтэй,  эмэгтэй баг 4 дүгээр байр  100 000 төгрөг
• Тэмцээнд оролцогч тус бүрт сургуулийн нэр бүхий футболка дурсгана.

 

Ерөнхий зохион байгуулагч
Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль

 

Хамтран зохион байгуулагч
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо Шүүгчдийн холбоо
БНСУ –н Солонгос Иргэдийн нийгэмлэг
БНСУ –н Бизнес эрхлэгчдийн холбоо
 

ЕБС-Удирдамж(1).docx