ОУУБИС-ын Дизайны тэнхимээс "Усан будгийн сургалт"-ыг зохион байгуулах гэж байна

2019-04-10 00:00:00

ОУУБИС-ын Дизайны тэнхимээс сургууль, тэнхим, мэргэжилээ сурталчилан таниулах зорилгоор 2017 онд “Усан будгийн сургалт”-ыг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байсан билээ.

Энэ удаа тус сургалтыг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид өмнөх сургалтаа дүрслэх урлаг, дизайны чиглэлээр их дээд сургуульд суралцах хүсэл сонирхолтой ЕБС-ын ахлах ангийнханд зориулж байсан бол энэ удаагийн сургалтаа ЕБС-ын дүрслэх урлаг, дизайны багш нарт зориулж байна.

Сургалт 2019.04.12-13-ны хооронд 2 өдөр үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд олон улсын усан будгийн мастер зураач, дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар хичээл заах болно.

ОУУБИС-ын Дизайны тэнхим нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд цаашид ч мөн ЕБС-ын сурагч, багш нарт зориулж дүрслэх урлаг, дизайны сургалтуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

 

“Усан будгийн сургалт”-ын бүртгэл энэ сарын 10-ныг дуустал явагдана.