Эдийн засгийн салбарын Төгсөгчдийн холбооны анхны тэтгэлгийг гардууллаа

2019-03-20 17:25:00

Эдийн засгийн салбарын төгсөгчдийн холбоо нь 2017-2018 оны хичээлийн жилд байгуулагдсан. 2018-2019 оны хичээлийн жилд Эдийн засгийн салбарын төгсөгчдийн холбооны анхны тэтгэлгийг Бизнес менежментийн тэнхим болон Эдийн засгийн тэнхимийн нэг, нэг оюутанд гардуулан сурах үйл ажиллагааг нь дэмжин урамшуулж байна.

Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь тодорхой шалгуурын дагуу салбарын хэмжээнд зарлагдсан. Тухайлбал, Эссэ бичих, ярилцлагад дуудагдах, эцсийн шалгаруулалт гэсэн 3 үе шаттай явагдаж 11 оюутнаас 2 оюутанг шалгаруулсан.

Тэтгэлгийн батламжийг Төгсөгчдийн холбооны дарга, “GLOBAL EVENT” ХХК-ийн захирал Т.Баттулга албан ёсоор гардууллаа.