“Эерэг хандлага-хөгжил” сэдэвт төсөл хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж Монгол улсын нийт ерөнхий боловсролын 12 ангийн сурагчдын дунд явууллаа

2019-01-30 00:00:00

Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын захирамжаар байгуулагдсан Монголын оюутны хөгжлийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, зарим их дээд сургуулиудтай хамтран “Эерэг хандлага-хөгжил” сэдэвт төсөл хөтөлбөрийг үе шаттай  хэрэгжүүлж Монгол улсын нийт ерөнхий боловсролын 12 ангийн сурагчдын дунд явуулахаар болсон. Энэ үйл ажиллагаанд Монголын 90 гаруй их дээд сургуулиас хамгийн эерэг хандлагатай сургуулиудыг шалгаруулан 8 их дээд сургуулийг сонгосоны нэг нь манай Олон Улсын Улаанбаатарын их сургууль юм.

“Эерэг хандлага-хөгжил” төсөл хөтөлбөрийн эхний  үйл ажиллагаа “Эерэг хандлага-хөгжил” лекц семинарын хичээлийг 2018 оны 12 сарын 10 өдрөөс 21 хооронд зохион байгуулсан билээ. Уг сургалт семинарт нийслэлийн 3298 сурагчид оролцсон ба уулзалт лекцийн үед манай сургуулийн брошюр, танилцуулга бүрэн тараагдсан билээ.

Төсөл хөтөлбөрийн дараагийн үйл ажиллагаа нь англи хэл, монгол хэл, илтгэх урлаг-хүний хөгжлийн сургалт, гадаад хэлний сургалтуудыг 2019 оны 1-р сарын 14-нөөс эхлэн 2019 оны 5-р сарын 21 хүртэл хуваарийн дагуу явагдах төлөвлөгөөтэй юм.

Төлөвлөгөөний дагуу2019 оны 1-р сарын 23,24-ны өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 12-р ангийн 760  сурагчдад  4 удаагийн англи хэлний сургалтыг Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн А-501 танхимд амжилттай зохион байгуулж явууллаа.

 

 

Сургалтын үеэр сурагчдад ОУУБИС-ын үйл ажиллагаа, онцлогыг сурталчилах ажлыг Гадаад харилцааны албаны дарга Юн Жун ху, БМ тэнхмийн багш Б. Мөнгөнтуул, СХ тэнхмийн багш Д. Болормаанар цаг хугацааг зарцуулан, чин сэтгэлээсээ хийж өгсөнд Сургалтын албаны хамт олон талархал илэрхийлж байна.

Мөн сурагчдад мэргэжил сонгох талаар үнэ төлбөргүй зөвлөгөөг багш П.Анхмаа, Л.Гүнжаргал, Ц.Энхцэцэг, В.Отгонжаргал, С.Энх-Амгалан, Г.Дандар, Д.Дондоосүрэн, Ц.Энхтүвшин, Д.Ганцоож, Б. Ганзориг, П.Отгонжаргал, Д,Чанцалням, Д.Ширчмаа, Д.Мягмарсүрэн нар өгөв. Инженер Д.Ганбаатар болон Оюутны зөвлөл, сургалтын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай ажилласан.

 

Сургалтанд оролцсон сурагчид болон сургалтыг явуулж буй багийнхан манай сургуулийн зохион байгуулалтыг маш сайн үнэлж талархал илэрхийлэснийг уламжилахад таатай байна.

 

 

 

 

СУРГАЛТЫН АЛБА