Харьяа өрхийн эмнэлэгээс оюутнуудад эрүүл мэндийн сургалт зохион байгуулав.

2018-11-01 10:14:00

Оюутнуудад эрүүл зөв амьдрах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар БЗД-ийн 25-р хорооны өрхийн эмнэлэгээс дөрвөн эмчийн бүрэлдэхүүнтэй баг ирж 2018.10.18-нд  сургалт явуулсан бөгөөд манай сургуулийн 90 гаруй оюутнууд хамрагдлаа.

Тухайн сургалт нь БЗХӨ-ий төрөл, хор нөлөө, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох, ашиг тус, сүрьеэ өвчний талаар, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үйлчилгээний хамрах хүрээ, харьяаллын талаар зэрэг эрүүл мэндийн чухал сэдвүүдийг хөндсөн үр өгөөжтэй сургалт боллоо.