Нээлттэй сургалтуудыг цувралаар зохион байгуулав.

2018-10-17 08:00:00

ОУУБИС-ийн Магистр, докторын хэлтэс мэргэжлийн тэнхимүүдтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд нээлттэй, төлбөр хураамжгүйгээр цуврал сургалтуудыг зохион байгуулав.

Сургалтын хүрээнд 2018.9.14 өдөр Гэр бүл судлалын тэнхимтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах арга зам” сэдэвт сургалт зохион байгуулахад30 гаруй дүүрэг, хорооны нийгмийн ажилтан, бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, 2018.9.19 өдөр  Англи хэлний тэнхим хамтран “Developing Listening and Speaking Skills” сургалт семинар зохион байгуулахад10 гаруй бүрэн дунд сургуулийн гадаад хэлний 38 багш, 2018.9.29 өдөр Эдийн засгийн салбар хамтран “Шинэ зууны менежмент” нээлттэй сургалтын семинар зохион байгуулахад БЗД-ийн бизнесийн байгууллагууд болон бусад байгууллагын нийт 70 гаруй бизнес эрхлэгч, албан хаагчид хамрагдсан бөгөөд сургуулийн хувьд мэргэжил сургуулиа сурталчилсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөв.