Дизайны тэнхимийн оюутан А.Баттулга “Алтан хальс” олон улсын индепендент кино наадамд амжилттай оролцлоо.

2018-06-15 10:00:00

ОУУБИС-ын Дизайны тэнхимийн График дизайны 4 ангийн оюутан А.Баттулга энэ сарын 2-8-ны хооронд Улаанбаатар хотод 6 дахь удаагаа зохиогдож байгаа “Алтан хальс” олон улсын индепендент кино наадамд “Төсөөллийн хөрөг” богино хэмжээний арт киногоороо шилдэг 31-д шалгарчээ.

Тус кино наадамд уран бүтээлч нар хүүхэлдэйн кино, баримтат, хүүрнэлт, эксперменталь гэсэн 4 төрөлд бүтээлээ ирүүлдэг бөгөөд энэ жил 55 орны 500 орчим бүтээл ирсэнээс 4 төрлөөс нийт 31 бүтээл шилдэгээр шалгаруулж ICINEMA кинотеатрт үзэгчдийн хүртээл болгосон юм.

Дашрамд дурдахад А.Баттулгын энэхүү кино нь түүний энэ жилийн бакалаврын дипломын ажил нь байсан бөгөөд анх удаагаа энэхүү наадамд оролцжээ.

Түүнд ОУУБИС-ын нийт багш, ажилчид, оюутнуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.