График дизайны IV ангийн оюутан Б.Марал олон улсын пауэрлифтингийн тэмцээнээс алтан медаль хүртжээ.

2018-06-06 16:00:00

ОУУБИС-ын Дизайны тэнхимийн График дизайны IV ангийн оюутан Б.Марал 5-р сарын 26- 27-ны өдрүүдэд ОХУ-ын Забайкальск хотод болж өнгөрсөн олон улсын пауэрлифтингийн цомийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртжээ.

Түүний жинд нийт 12орны баг тамирчид өрсөлдсөнөөс ийнхүү бахдам сайхан амжилт үзүүлж Монгол улсынхаа нэр хүндийг өндөрт өргөөд ирсэн байна.

Тэрээр пауэрлифтингийн спортоор хичээллээдердөө таван сар болж байгаа хэдий ч улсын болон олон улсын хэд хэдэн тэмцээн уралдаанд амжилт гаргаад байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд алтан медаль хүртсэнээрээ Олон Улсын Хэмжээний Мастер цолны болзол хангасан байна.

Б.Маралдаа сургуулийн нийт багш ажилчид, анги хамт олных нь өмнөөс халуун баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаануудад нь өндөр амжилт хүсье.