Улсын хэмжээний “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд ОУУБИС-ийн Бизнес менежментийн тэнхимийн “Шинэчлэл” баг амжилттай оролцож тусгай байр эзэллээ

2018-05-14 15:10:00

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Татварын Ерөнхий Газраас хамтран 2018 оны 05-р сарын 9-11 өдрүүдэд зохион байгуулсан.Тус тэмцээнд Бизнес менежментийн тэнхимийн Б.Оюунсүрэн, Л.Гүнжаргал багш нараар удирдуулсан баг амжилттай оролцсон. Уг тэмцээний гол онцлог нь 2 үе шаттай бөгөөд эхний өдөр НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг Нарантуул ОУХТ-ийн бизнес эрхлэгчдэд сурталчилан таниулах, судалгаа авах үйл ажиллагаа, хоёрдугаар өдөр оролцогч багуудын  онол, практикийн уралдаан тэмцээн болдог юм.