Мэдлэгийн менежментийн Улсын VI –р олимпиад ОУУБИС-ийн Бизнес менежментийн тэнхимийн “IUU” баг амжилттай оролцож II-р байр эзэллээ

2018-05-14 15:05:00

МУИС-ийн менежментийн тэнхимээс бизнес менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мэдлэгийн менежмент –VI” улсын олимпиадад А.Мөнх-Эрдэнэ багшаар удирдуулсан “IUU” баг амжилттай оролцож, багийн дүнгээр II-р байр эзэллээ.

Уг олимпиадын хүрээнд BSG Business Strategic Game –стратегийн шийдвэр гаргалтын программ ашиглан тоглолт хийж өрсөлддөгөөрөө онцлог юм.