Шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэнгээс ОУУБИС-ийн номын санд судалгааны бүтээл хандивлалаа

2018-05-09 15:00:00

ОУУБИС-ийн номын сан нь сургуулийн нийт багш, судлаач, оюутнуудад үйлчлэх ном сурах бичгийг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх эрдэмтэн судлаачдад болон судалгаа шинжилгээний ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг газар юм.

Энэ жил манай номын сангийн бүрдүүлэлтийн гол зорилго нь Хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааг сайжруулах, судалгаа шинжилгээний бүтээлүүдийг бүрдүүлэхэд анхаарах юм.

Энэ зорилгын хүрээнд Шинжлэх Ухааны Академи Хэл зохиолын Хүрээлэнгээс хэвлэгдэн гарч байгаа 60 нэрийн 65 ширхэг монгол хэл шинжлэл, судалгаа шинжилгээний бүтээлүүдийн дээжийг Манай номын санд хандивын журмаар хүлээлгэн өгч багш судлаачдын оюуны хэрэгцээг хангахад томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Шинжлэх Ухаан Академи Хэл зохиолын Хүрээлэнгийн хамт олондоо нийт багш, оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.