Ерөнхий боловсролын 28-р сургууль дээр "Хувь хүний хөгжлийн сургалт" зохион байгууллаа

2018-05-05 15:00:00

ОУУБИС-ийн Бизнес менежментийн тэнхим, Оюутны алба, Оюутны зөвлөл хамтран  2018.05.03 –нд Ерөнхий боловсролын 28-р сургууль дээр “Хувь хүний хөгжил” –ийн сургалтыг нэг өдрийн турш 12-р ангийн 5  бүлгийн сурагчдад амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтаар дамжуулан сурагчдад ирээдүйн хүсэл тэмүүлэл,  зорилгодоо хүрэх арга зам, өөрийгөө илэрхийлэх, манлайлал, багаар ажиллах, хувийн санхүүгээ төлөвлөх, амжилтад хүрэх арга зам, мэргэжилээ зөв сонгоход анхаарах асуудлууд гэх мэт олон талын мэдлэг,  мэдээллийг хүргэсэн сайхан өдөр боллоо.