Холбоо Мэдээлэл технологийн тэнхим дээр олон улсын сургалт семинар зохион байгууллаа

2018-05-01 14:01:00

Манай сургууль дээр 4 сарын 27-ноос 30-ны хооронд БНХАУ-ын  Шинжлэх ухаан технологийн их сургууль ( University of Electronic Science and Technology of China UESTC) –ийн 6  профессорын бүрэлдэхүүнтэй баг Сургуулийн захиргаа, гадаад харилцааны алба, ХМТ тэнхимийн урилгаар  хүрэлцэн ирлээ.

UESTC  сургуулийн төлөөлөгчид сургуулийн Ерөнхий захиралтай уулзсаны дараа ХМТ-ийн багш нартай хамтран семинар зохион байгууллаа. Семинарыг  “МТ өнөөгийн  хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд “Big Data Application Technology”, “Network and Data Security” сэдвээр зочин профессорууд  илтгэл тавиж хэлцүүллээ.