“МОНГОЛ ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ” ӨДӨРЛӨГ БОЛОВ

2018-04-20 16:00:00

Манай сургуулийн багш, Д.Оюунцэцэг, Э.Одонтулга, Т.Булган нарСэжүн Хагдан сургалтын төв болон Олон улс-орон судлалын тэнхимд сурч буй гадаад оюутнуудын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Гоцлол дуу, хамтлаг дуу гэсэн үндсэн хоёр хэсэгтэй зохиогдсон тус арга хэмжээнд Кени, Конго, Япон, Солонгос, Буриад, Тува зэрэг улсын нийт 30 гаруй оюутнууд оролцлоо.

 

Гоцлол дууны төрөлд:

I байранд, Конго улсын оюутан Дидо “Хос орчлон” дуугаар

II байрандТува улсын оюутан Өлчей “Төгсөлтийн бүжиг” дуугаар

III байрандСолонгос улсын оюутан Жи Ён, Жон Хи нар “Цасан бороо” дуугаар

хамтлаг дууны төрлийн нэгдүгээр байрт

Тува улсын баг “Guys”хамтлагийн “Сургууль минь баяртай” дуугаар тус тус оролцож шалгарав.

 

Мэдээг бэлтгэсэн: магистр, докторант ахлах багш Э.Одонтулга