ОУУБИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө

2018-04-19 09:00:00

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторант оюутнуудын “Залуу судлаач” эрдэм шинжилгээний хурал 2018-04-16 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

 

Эрдэм шинжилгээний хуралд нийт 12 илтгэл хэлэлцүүлснээс

  • Гэр бүл судлалын тэнхимийн магистрант Д.Оюунцэцэг, удирдагч багш Ө.Байгаль /Ph.D/  нар “Хувь хүний стрессийг бууруулан, бүтээмжийг дээшлүүлэхэд арт терапи буюу зургийн сэтгэц заслыг ашиглах нь” сэдвээр 1-р байр
  • Эрх зүйн тэнхимийн магистрант Х.Солонгуа, удирдагч багш Б.Айбек нар “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчинд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр 2-р байр
  • Хэл шинжлэл мэргэжлийн магистрант Ким Гым Сүн, удирдагч багш Кан Сонь Хуа нар “Солонгос хэлний дайвар тийн ялгалыг монгол хэлний зарим тийн ялгалтай харьцуулсан судалгаа” сэдвээр 3-р байр тус тус эзлэв. 

Эрдэм шинжилгээний хуралдаа амжилттай оролцсон судлаач оюутнууд, багш нартаа талархал илэрхийлье.