ОУУБИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн тэнхимийн үе, үеийн төгсөгчдийн анхдугаар уулзалт боллоо

2018-04-17 08:55:00

ОУУБИС-ийн ХМТ-ийн тэнхимийн төгсөгчдийн уулзалтыг 2018 оны 4-р сарын 13, 14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уулзалтаар төгсөгчдийн төлөөлөл одоо суралцаж буй оюутнуудад ажлын туршлагаасаа хуваалцах, төгсөгчдийн холбоо байгуулах, төгсөгчдөөс мөшгөх судалгаа авах, сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зэрэг арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээнд 150 гаруй төгсөгч оролцож, судалгаанд хамрагдсан байна. Үйл ажиллагааны үеэр “ХМТ-ийн тэнхимийн төгсөгчдийн холбоо”-г 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

 

 

 

2018.04.13-ны өдөр төгсөгчдийн уулзалт хурал

Төгсөгчдийн төлөөлөл одоо суралцаж байгаа оюутан дүү нартаа ажлын туршлагаасаа хуваалцлаа. Үүнд:

  • 2003 оны төгсөгч ГЕГ-ын МТ-ын төвийн ажилтан Н.Мөнхзул

            Сэдэв: “Солонгосын IT төсөл дээр ажилласан туршлага”

  • 2006 оны төгсөгч Бодь групп системийн шинжээч Б.Мөнхтулга

            Сэдэв: “Монгол IT компаниудын өнөөгийн байдал”

  • 2008 оны төгсөгч New York, Bright Tower Company, Software developer М.Энхболд

            Сэдэв: “Америкийн компанид програмын аутсорсинг хэрхэн хийх тухай”

 

2018.04.14-ны өдөр “Сагсан бөмбөг”-ийн нөхөрсөг тэмцээн

Тэмцээнд 2003-2017 оны төгсөгчдийн 10 баг оролцсоноос

1-р байр 2013 оны төгсөлт

2-р байр 2006 оны төгсөлт

3-р байр 2010 оны төгсөлтийн баг тамирчид тус тус байр эзэллээ.