Өнөөдөр ОУУБИС-ийн Монгол судлалын тэнхимийн ахлах багш Тайжууд овогт Гомбын Гэрэлмаа хэл бичгийн ухааны доктор (Ph.D.)-ын дипломоо гардан авлаа

2018-04-13 16:00:00

ОУУБИС-ийн Монгол судлалын тэнхимийн ахлах багш  Гомбын Гэрэлмаань МУБИС-ийн докторантурын сургалтын хөтөлбөрийг дүүргэн, “Таван хошуу малд холбогдох монгол сэтгэлгээ, үнэлэмжийн судалгаа”(Зүйр цэцэн үг, оньсогын жишээн дээр) сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D.) зэргийг амжилттай хамгаалж, өнөөдөр МУБИС-ийн захирал, профессор Д.Мандах болон удирдлагын төлөөллөөс докторын дипломоо гардан авлаа.

 

Г.Гэрэлмаа нь орчин үед хэл шинжлэлийн шинэ тутам хөгжиж буй танихуйн ба соёл хэл шинжлэл, хэлний гүн ухаан, үнэлэмжийн ба угсаатны хэл шинжлэл, амин ба далд хэл шинжлэлтэй шууд ба дам холбоо бүхий уг сэдвийг сонгон, монголчуудын уугуул аж ахуй болох мал аж ахуй, түүний гол цөм болсон таван хошуу мал тус бүрийн биологийн онцлог, ааш араншин, төрх байдал зэргийг ардын аман зохиолд хэрхэн дүрсэлсэн;мал-мал, мал-хүний хоорондох монгол сэтгэлгээний онцлог, үнэлэмжийн асуудал зэргийг анх удаа нэг сэдэвт ажлын хэмжээнд нарийвчлан судалсан юм.

 

Г.Гэрэлмаа нь уг сэдвээр оюутны курсийн ажил, допломоос эхлэн энэхүү нэг сэдэвт бүтээл хүртэл 10 гаруй жил ардын аман зохиолын баялаг баримтад тулгуурлан судалж, судалгааныхэд хэдэн ном сурах бичиг, гарын авлага, 20-оод өгүүлэл бичиж, 16 илтгэл хэлэлцүүлж дотоод, гадаадын хэвлэлд нийтлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.

 

Хэл бичгийн ухааны доктор (Ph.D.) Г.Гэрэлмаа багшдаа баяр хүргэн, эрдэм шинжилгээний цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

 

 

 

ОУУБИС-ийн захиргаа, хамт олон

 

Мэдээг бэлтгэсэн:  профессор Ц.Шагдарсүрэн