ОУУБИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний шилдэг судалгаа тодорлоо

2018-04-06 18:07:00

ОУУБИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг бид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хурлыг ШУ-ны тодорхой салбарт тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх,  зөв чиг хандлагыг тодорхойлох судалгааны арга аргачлалыг боловсруулах, улмаар шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийх бүтээлийг төрүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг нээж , ерөнхий захирал Нам Ги Ён  үг хэлэв. Мөн уламжлал ёсоор энэ жилийн хүндэт илтгэлийг МУ-ын БСШУСЯамны сайд асан, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага” сэдвээр  хэлэлцүүллээ.

Хуралд тус сургуулийн 3 салбар сургуулиас шалгарсан эрдэмтэн, багш нарын  9 шилдэг илтгэлийг хэлэлцүүлэн, шалгаруулав.

ОУУБИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний тэргүүний судалгаагаар Инженерийн салбарын Холбоо, мэдээлэлийн технологийн тэнхимийн ахлах багш Д.Баттөрийн “Дээд боловсролын байгууллагын чанарын үнэлгээний загвар” сэдэвт илтгэл шалгарч, мөн Хүмүүнлэгийн салбарын Суурь боловсролын тэнхимийн багш П.Батчулууны “Хаадын түүхийн судалгааны асуудалд”, ХАА-н салбарын Хөдөө аж ахуй, ойн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D.), дэд профессор Д.Чанцалням, магистр Б.Лхагвадулам нарын “Тарималжуулж буй мод, сөөг ургамлын чимэглэлийн шинж” илтгэлүүд дэд ба гутгаар байрыг эзэллээ.

Хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн болон нийт багш нарынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт хүсье.

ОУУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба