Хүүхэд, Нийгмийн халамжийн тэнхимийн багш нар, 20 оюутны хамт Улан-Үдэ хотод айлчиллаа.

2018-03-26 08:18:00

Туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд Дорнод Сибирийн Удирлага Технологийн их сургуулийн Нийгмийн ажлын тэнхим болон сургуулийн үйл ажиллагаа, Нийгмийн халамжийн зарим байгууллагатай танилцаж, ОХУ-ын нийгмийн ажлын өнөөгийн байдал сэдэвт семинар зохион байгуулагдаж нийт оролцсон багш оюутнуудад Сертификат гардуулав.  
Мөн Оросын ард түмний аж амьдрал, түүхийн дурсгалт, байгалийн цогцолборт газруудтай танилцах аялалыг хөтөлбөртөө багтааж амжилттай зохион байгууллаа. 
Уг хөтөлбөрийн үр дүнд төгсөх курсын оюутнууд тус сургуульд магистр болон хэлний бэлтгэлд суралцах боломжтой танилцах, хоёр тэнхмийн багш нар урилгаар лекц унших, хамтран ажиллах суурийг тавилаа. Хөтөлбөрт хамрагдсан оюутануудад цаашид сурах эрмэлзэл, урам зориг өгсөн ач холбогдолтой боллоо. Цаашид хамтын ажиллагаа эхлэх бус хэрэгжүүлэх шатандаа орсон гэж үзэж байна.