2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай

2018-02-07 15:18:00

2018 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа.   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ерөнхий шаардлага 

  • Монгол улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харьяат иргэн байх)
  • 2018 оны 8 сарын 31-ний байдлаар баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу төгсгөх ангийн оюутан байх (Солонгост суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй)
  • 40 нас хүрээгүй байх (1978.9.1-нээс хойш төрсөн иргэн)
 
 
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5 дугаар түвшнээс дээш түвшинтэй бол сонгон шалгаруулалтанд давуу эрхтэй.
БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно. 

Тэтгэлэгийн хугацаа

Магистр 3 жил
  • Солонгос хэлний бэлтгэл 1 жил 
  • Магистрын хичээл 2 жил
Доктор 4 жил 
  • Солонгос хэлний бэлтгэл 1 жил 
  • Докторын хичээл 3 жил
 
 
Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага: Хавсаргасан журмыг үзэж танилцана уу.
 

Сонгон шалгаруулалт 

БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд материал хүлээн авах хугацаа 2018.2.28-3.7 
БНСУ-ын их дээд сургуулиудын материал хүлээн авах хугацаа/Хавсралт 3. Их дээд сургуулийн танилцуулгаас харна уу. /
 
ОУУБИС-ийн төгсөгч болон төгсөх ангийн оюутнууд тус сургуулийн Гадаад харилцааны албанд өөрийн биеэр ирж уулзах боломжтой. /ОУУБИС-ийн хичээлийн төв байр 205 тоот, 8:30-5:30 цагийн хооронд/
 
Хавсралт:
1. Тэтгэлэгийн журам: 20178 KGSP-G Application Guidenlines (солонгос, англи хэлээр)
2. Өргөдөлийн маягт: KGSP-G Application Form 
3. ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл (солонгос, англи хэлээр)
 
 
 
ОУУБИС Гадаад харилцааны алба
2018.02.07