СУВИЛАХУЙН САЛБАРЫН БАГШ НАР БНСУ-д ТУРШЛАГА СУДЛААД ИРЛЭЭ

2017-06-27 08:00:00

Манай хамт олон БНСУ-ын тэргүүлэх судалгааны төв болох “Blood Cell Physilogy”,  Пусаны Янсан дахь Бедеста эмнэлэг, Dongwon institute of science and technology, CHA UNIVERSITY , YONSEI UNIVERSITY гэх зэрэг солонгосын 2,3-р шатлалын 4 эмнэлэг, 4 сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, дадлага хийгддэг эмнэлэгүүдийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцан, эрдэмтэн багш нартай уулзаж харилцан туршлага солилцлоо.  

Сувилахуйн тэнхим  Бедеста эмнэлэгтэй 2011, CHA University, KOREA” их сургуулийн   харьяа эмнэлэгтэй 2013 оны 04.01 –аас эхлэн хамтын ажилллагаа тогтоож хамтран ажиллаж байна. 2012-2017 онуудад сувилахуйн тэнхимийн 48  оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж тухайн эмнэлэгүүдэд дадлага хийж байна.  Энэхүү хоёр эмнэлэгийн зүгээс дадлага хийх оюутны зардлыг 100% хариуцдаг болно.