НОМ УНШИХ САРЫН АЯНЫГ ТОХИОЛДУУЛАН БАГШ ОЮУТНУУДАДАА НОМЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ !

2017-12-11 08:01:00

Манай сургууль “Номын баяр”-ыг уламжлал болгон сарын аяны хүрээнд тэмдэглэж ирсэн. Энэ хичээлийн жилийн “Номын баяр”-аа 10 сарын 8-нд нээлтээ хийж 11 сарын 8-нд “Найргийн гэгээ 2017” наадмаар хаалтаа хийж өндөрлөлөө. 
Наадмын зорилго нь :Оюутны гоозүйн мэдрэмжийг хөгжүүлэх, авьяасыг нь хөхүүлэн дэмжих, нинжин сэтгэлтэй, энэрэнгүй хүмүүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах болно. 
“Найргийн гэгээ 2017” наадмын нээлтийг сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Сүхбаатар  нээж яруу найргийн хүнийг хөгжүүлэх, авьяасыг илрүүлэх,  сонирхон судалснаар зан харилцааны доголдолгүй хүнлэг оюуны чадамжтай иргэн төрүүлэхэд их хувь нэмэр оруулдаг, мөн ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн оновчтой үг хэллэг орчуулгыг авч гарч хүмүүст хүргэсэн талаар ярьж нээлт хийлээ. 
Номын сангийн эрхлэгч Ж.Оюунбилэг-ийн нээлтэнд хэлсэн үгийг танилцуулвал:  
Монгол улсын ерөнхийлөгчийн 2012 оны 12 сарын 8-ны өдөр жил бүрийн 9,10-р сарыг “Номын баярын өдөр” болгон бүх шатны сургуулиуд тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гарсан. 
Зарлиг нь уламжлалаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусыг ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилготой гарсан зарлиг юм. Энэ зарлигийн дагуу манай сургууль “Номын баярын өдөр”-ийг уламжлал болгон сарын аяны хүрээнд тэмдэглэж ирсэн. Энэ удаагийн сарын аяны хүрээнд “Найргийн гэгээ 2017” –наадмыг бид 3дах жилдээ  зохион байгуулж энэ наадмаараа яруу найраг сонирходог оюутан залуусыг илрүүлэх цаашаа хөгжүүлж, уран бүтээлийг нь дэмжих зорилготой энэ наадмыг явуулдаг юм.
 Сонирхуулахад Монгол улсад “Болор цом” утга уянгын их наадмыг ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1983 онд анх санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүхтэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наадмын тэргүүн найрагчид болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан байдаг.
Манай энэ наадамд өөрдсийн зохиосон яруу найраг богино өгүүллэгээр 16 оюутан , уран уншлагаар 12 оюутан  2-р шатанд оролцохоор шалгарсан байна. Мөн уншсан номын сэтгэгдэл бичих уралдааныг монгол хэл дээр 2 ном өгч хийдэг байсан бол энэ жил монгол, англи, солонгос 3-н хэл дээр зарласан, сэтгэгдэл өгсөн оюутнуудыг шалгаруулсан энэ наадмын төгсгөлд шагналыг нь гардуулах юм.  Ингээд айж сандрах зүйл байхгүй өөрийн хүссэн зүйлээ уран яруу тод уншиж шагналт байранд орохийг нийт оролцогч найрагчдаасаа хүсэж наадмаа эхлүүлье.   
“Найргийн гэгээ-2017” яруу найраг, богино өгүүллэг, уран уншлагын наадмын шүүгчээр МУИС-ийн утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, судлаач А.Цэнд-Аюуш, Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Доктор, профессор Г.Батзаяа, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч А.Сүглэгмаа нар хүрэлцэн ирсэнийг мэдэгдэхэд таатай байна. 
“Найргийн гэгээ-2017” наадмын уран уншлагын төрөлд:
1-р байранд  А.Сэргэлэн-Од  “Эхийн сэтгэл” шүлгээрээ 
2-р байранд  Г.Пэрэнлэй “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгээрээ 
3-р байранд  Б.Амгалан “Ганцхан ижийдээ унших шүлэг” ээрээ 
“Найргийн гэгээ-2017” наадмын яруу найргийн төрөлд:
1-р байранд  А.Азжаргал Чамтай учрахаас өмнө 
2-р байранд  Э.Наранцэцэг Амьдралын тэмдэглэл богино өгүүллэгээрээ  
3-р байранд  У.Ууганбат Чимээгүй ертөнцийн гурван таталбар  зохиолоороо тус тус шалгарч шагнал гардан авлаа. 
Уншсан номын сэтгэгдэл бичих уралдаанд: Монгол хэл дээр Жак Уэтерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан номыг уншиж шалгарсан сэтгэгдэл Э.Наранцэцэг Соц -4 1-р байр 
Англи хэл дээр номын сангийн програмаас English literature PDF-р байгаа богино өгүүллэгүүдээс өөрийн сонгосон нэг өгүүллэгийг уншаад шалгарсан сэтгэгдэл Х.Ануужин АХО-4 1-р байр 
  Солонгос хэл дээр Солонгос судлалын төвд байгаа Солонгос хэл дээрхи уран зохиолын номноос нэг ном сонгоод уншиж шалгарсан сэтгэгдэл Б.Үүрийнтуяа СХО -2 1-р байр тус тус 1 байр шалгаруулж шагнал гардууллаа.
“Найргийн гэгээ-2017” наадмын төгсгөлд Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч А.Сүглэгмаа өөрийн бүтээлээсээ уншиж найрагчдын онгодыг хөгөллөө.  Мөн зохиол бүлээлээсээ шалгарч шагналт байранд орсон 6 оюутанд бэлэг болгон гардуулж өглөө. 
Нийт оролцогч найрагч оюутнуудадаа баярлалаа. 
ОУУБ-ын Их сургуулийн Номын сан Оюутны алба
 Мэдээлэгч: Номын сангийн эрхлэгч Ж.Оюунбилэг