14 дэх удаагийн Ханъгыл Их Наадмын хүрээнд Солонгосын соёлын өдөрлөгийг зохион байгууллаа

2017-12-11 08:00:00

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг 14 дэх удаагийн Ханъгыл Их Наадмын хүрээнд 2017 оны 11-р сарын 25-ны өдөр “Солонгосын соёлын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Солонгосын соёлыг танилцуулж, сургууль болон мэргэжлээ сурталчлахад чиглэсэн болно.

Өдөрлөгийг Солонгос хэлний багш, Солонгос хэлний орчуулга, Солонгос судлал, Суурь боловсролын тэнхим, Сэжон Хагдан сургалтын төвийн багш, ажилчид хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгт ерөнхий боловсролын 14 сургуулиас нийт 140 сурагчийг (1 сургуулиас хариуцагч 1 багш, 10 сурагч) хамрууллаа. Өдөрлөгийн нээлтэд Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч, Сэжон Хагдан сургалтын төвийн захирал Шим Сан До мэндчилгээ дэвшүүлснээр эхэлж, ОУУБИС болон Солонгос хэлний орчуулга, Солонгос судлал, Солонгос хэлний багшийн тэнхимийг танилцуулав. Мөн ЕБС-ийн багш нарыг зохион байгуулагчдын төлөөлөл болон сургалтын албаны мэргэжилтэн хүлээн авч уулзлаа. Хаалтын ажиллагаанд ерөнхий захирал Нам Ги Ён үг хэлж, дурсгалын зүйлс гардуулснаар хөтөлбөрийг амжилттай өндөрлүүлэв.

Өдөрлөгийн хөтөлбөрт солонгос хоол, ханбуг өмсөж, ёслох,  K-POP дуу, Юүднури наадгай, Бисог чиги (бай онох) гардан байлдаан, тэвэг өшиглөх, түху (сум шидэх), олс татах зэрэг соёлын болоод үндэсний тоглоом наадгай багтсан ба сурагчид уг хөтөлбөрт идэвхтэй оролцож, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа хуваалцсан юм.