Эцэг эхийн өдөрлөг зохион байгуулав.

2017-11-24 10:00:00

2017 оны 11 сарын 18-нд Эрдмийн ундраа цогцолбор сургууль болон Олон улсын Улаанбаатар Их Сургуулийн Хүүхэд, нийгмийн халамжийн тэнхим хамтран эцэг, эхийн өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь эцэг, эхчүүдэд хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийн талаар мэдээлэл өгөх, хүүхэдтэйгээ ойлголцоход дэмжлэг үзүүлэхэд оршино. 
Тус өдөрлөгт 9-12 ангийн хүүхдүүдийн 460 эцэг, эх оролцсон. Доктор, профессор Т.Намжил 3 хуваан 3 удаа 45 минутын лекц уншлаа. Мөн тус тэнхимийн багш Б.Сүх-Очир тэнхимээ болон сургуулиа сурталчилан оролцлоо.