Монгол судлалын төвийн профессор Ц.Шагдарсүрэнгийн эрдэм шинжилгээний өгүүлэлийн гурван боть хэвлэгдэн гарлаа.

2017-11-28 16:00:00

Манай Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Монголын судлалын Төв (몽골학  연구소)-ийн профессор Төрийн шагналт, ШУ-ны гавьяат зүтгэлтэн Ц. Шагдарсүрэнгийн эрдэм шинжилгээний өгүүлэлийн чуулган гурван ботиор хэвлэгдэн гарлаа.
Эрдэм шинжилгээний өгүүлэлийн эмхэтгэл (3 боть), Улаанбаатар, 2017:
 
Тэргүүн боть: Монгол хэл шинжлэл, Алтай судлал,
35 өгүүлэл, (552 хуудас);
Дэд боть: Нийгэм, соёл, эх бичигийн судалгаа, угсаатаны зүй,
21 өгүүлэл, (314 хуудас);
Гутгаар боть:  Судалгааны тэмдэглэл, нийтлэл, бодол эргэцүүлэл, 
27 өгүүлэл, (246 хуудас).
 
Уг эмхэтгэлд орсон бүтээлээс монгол солонгос хэл, бичиг, соёлын харилцааны түүхнээ холбогдох долоон өгүүлэлийг тусгайлан товч танилцуулахад:
 
Тэргүүн ботид:
 
A Study of the Relationship Between the Korean and the Mongolian Scripts [Анх хэвлэгдсэн нь: Mongolian Studies (Journal of the Mongolia Society [of USA]), Volume XXV, Bloomington, Indiana, (2002), pp. 59-84.]
 
 
 
Ханзаар галиглан тэмдэглэсэн эртний монгол үгийг солонгос ханзын дуудалгаар сэргээх боломж  [Анх монгол, солонгос хэлээр бүрэн хэвлэгдсэн нь:  Монгол-Солонгос хэл соёлын харилцааны хөгжлийн чиг хандлага (몽골괴 한국의 언어와 문화 관계의 발전 경향), Эмхэтгэсэн С. Бат хишиг, Улаанбаатар, 2013 [151 тал], 25-60-р тал: (солонгос орчуулга: 25-34, монгол эх хавсралт зургийн хамт: 35-60)]
 
 
                  
 
 
Монгол солонгос хэл, бичгийн харилцаа холбоог судлах аргазүйн асуудалд [Анх хэвлэгдсэн нь:  Солонгос судлал (Mongolian Journal of Korean Studies), № 01, Улаанбаатар, 2016 [194 тал] 28-41-р тал.]; Солонгос орчуулга нь: 체. 샥다르수렝, 몽골과 한국의 언어, 문자 관계의 연구 방법론에 대한 고찰  [On the Methodology of Historical comparative studies of Mongolian and Korean Languages and Scripts]  - 동악어문학 (Journal of Dong-ak Language and Literature),  제70집 (Vol. 70), 동악어문학회 (Dong-ak Society of Language and Literature), 2017, [251 pp] pp. 69-95 [Translation by Kwon Seong Hun].
 
             
 
 
Дэд боть:
 
Их Монгол Улсын үеэс гадаад дахинд илгээсэн удаа дараагийн албан бичгийн “солонгосын хэмээх” цаасны тухайд  [Монголд гарсан анхны хэвлэл. Үүний өмнө Korea-Mongolia International Conference: Eurasian network, Past, Present and Future, Ulaanbaatar [2014 Oct. 10], Revised new CD edition: Солонгос  орчуулга (хавсралт зураггүй): 57-63-р тал; Монгол эх хавсралт зургийн хамт: 168-180-р тал.]
 
             
 
Гутгаар боть:
 
Тус Олон улсын Улаанбаатарын Их сургуулиас 2011, 2012, 2013 онд явсан хээрийн шинжилгээний ангийн тайланд орсон гурван тэмдэглэл:
 
Аяны замд сэргэсэн дурсамжаас (То ван, түүний “...сургаал”-ын ном болон Их Жанрайсиг бурханы тухай)  [Анх хэвлэгдсэн нь: (2011 онд) Улаанбаатар дээд сургуулийн Эрдэм шинжилгээний баг Буйр нуур, Дарьгангын нутгаар, Улаанбаатар, 2012, 64-67-р тал.]
 
 
Найман хүлил-т чулууны тухай тэмдэглэл  [Анх хэвлэгдсэн нь: (2012 онд) Улаанбаатар Их сургуулийн Эрдэм шинжилгээний баг Халх голоор, Улаанбаатар, 2013, [175 тал],  70-80-р тал (22 зурагтай).]
 
 
Монголчуудын уламжлалт түлш хийгээд газар зуух (Аян замын эргэцүүлэл)  [Анх хэвлэгдсэн нь:  Улаанбаатар Их сургуулийн (2013 оны) хээрийн шинжилгээний анги Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар, Улаанбаатар, 2014  [176 тал], 102-105-р тал.]