Нийгмийн ажилтны оюутнууд тангараг өргөв.

2017-01-31 00:00:00

Олон Улсын Улаанбаатарын Их Сургуульд нийгмийн ажилтны мэргэжлээр элссэн оюутнууд тангараг өргөв. Тангараг өргөх ажил анх удаа болж байна.

Нийгмийн ажлын тэнхмийн багш, Азийн Халамжийн байгууллагуудын дэд ерөнхийлөгч Б.Сүх-Очирын санаачилгаар, Сөүлийн нийгмийн ажилтны холбооны туршлагад үндэслэн зохион байгуулсан тангараг өргөх ёслолд ийнхүү шинээр эллсэн оюутнууд оролцлоо

Тангараг өргөх ёслолыг нээж, нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил үг хэллээ.

Тэрээр нийгмийн ажилтны мэргэжил эзэмшихээрзорьж элсэн орсон оюутнууддаа баяр хүргэж,шинэоюутнууд тангараг өргөж байгаа нь тэдэнд идэвхтэй суралцах, мэргэжилдээ хариуцлагатай хандах, эзэмших мэргэжлээ гүнзгий ойлгоход ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд сургуулийн ерөнхий захирал, профессор Нам Ги Ён оролцож, оюутнуудад баяр хүргэн мэргэжилдээ зүрх сэтгэлээсээ хандаж, амжилттай суралцаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгмийн халамжийн сайн мэргэжилтэн болцгоохыг хүсэн ерөөв.

Нийгмийн ажилтны ангид элссэн оюутан бүр тангаргаа уншиж, гарын үсгээ зурж, тангарагтаа үнэнч явахаа илэрхийллээ.

Энэ ангид БНСУ-ын 2 иргэн оюутнаар элсэн суралцаж байна.

Тангараг өргөх ёслолын дараа тэнхимийн оюутнуудын хүрээнд “Алтан намар” урлагийн бага наадам боллоо.

Цаашид нийгмийн ажлын тэнхим нийгмийн халамж, үйлчилгээний ажилтны өдөр төгсөгчдөөр тангараг өргүүлэх юм байна.