Ном унших сарын аяныг тохиолдуулан багш, оюутнууддаа номын баярын мэнд хүргэе

2017-11-12 09:00:00

Манай сургууль “Номын баярын өдөр”-ийг уламжлал болгон сарын аяны хүрээнд тэмдэглэж ирсэн. Энэ удаагийн “Номын баярын өдөр” –өө өнөөдрөөр нээж 1 сарын аян болгон зохион байгуулахаар болоод байна. 2012 оны 12 сарын 8-ны өдрийн Монгол улсын ерөнхийлөгч зарлигт жил бүрийн 9,10-р сарыг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гарсан. Ерөнхийлөгчийн зарлиг нь уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусыг ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилготой гарсан зарлиг юм. Энэ зарлигийн дагуу жил бүр 1 сарын аяны хүрээнд зохион байгуулдаг номын баярын арга хэмжээ ийнхүү эхэллээ. 

“Номын баярын өдөр”-ийн зорилго: Оюутнуудыг номонд дуртай болгох, номоор дамжуулан унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, илтгэх чадвар суулгах,  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын арга ухааныг олж авах гэх мэт олон чадваруудыг эзэмшүүлэх, сурах идэвх санаачилгыг өрнүүлэхэд оршино. 

 Нээлтийн ёслолын үйл ажиллагаа– Б байрны үүдний танхимд боллоо.

Нээлтэнд ОУУБИС-ийн Ерөнхий захирал Нам Ги Ён, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Сүхбаатар  нар оюутнуудад ном эрдэмд шамдан суралцах талаар зөвлөгөө өгч сарын аяны хүрээнд номоо сайн уншиж номын баярынхаа хөтөлбөрт байгаа үйл ажиллагаануудад идэвхитэй оролцоорой гэж уриаллаа.

Номын баярын сарын аяны хүрээнд явагдах үйл ажиллагаануудыг номын сангийн эрхлэгч Ж.Оюунбилэг танилцуулж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн талаар  сурталчиллаа. Хөтөлбөрт байгаа мэдээллүүдийг дурьдвал:

  “Найргийн гэгээ 2017” наадам:

Хамрах хүрээ: Сонирхсон I-IY ангийн оюутан залуус хамрагдах боломжтой.

 

Төрөл: Шүлэг, өгүүллэг бичих, уран уншлага

 

Бүртгэл:  2017.10.10-10.30 хүртэл, Номын сангийн гадаад фонд 105 тоотод

(B байр, 1 давхар)

Наадмын үе шат:

Яруу найраг, богино өгүүллэг

Уран уншлага

I шатанд оролцогч 1-2 бүтээлээ битүүмжлэн, овог нэр, код, анги, утасны дугаараа тодорхой бичиж, 2017.10.30-ны өдрийн 16 цагаас өмнө номын сангийн гадаад фонд- д  ирүүлнэ.

            II шатанд шалгарсан бүтээлийг 2017.11.08-ны өдрийн “Найргийн гэгээ 2017” яруу найраг, богино өгүүллэгийн  наадамд уншуулан шалгаруулна.

Шагналт байр I-III байр эзлүүлнэ.

I шатанд оролцогч  2017.10.30-ны өдрийн 16 цагт номын сангийн ЭШСТөвд шалгаруулалтанд оролцож 2-р шатанд орох эрх авна.

Эрх авсан уншигч нь  2017.11.08-ны өдрийн “Найргийн гэгээ 2017”  наадамд уран уншлагын шалгаруулалтанд оролцоно.

 Шагналт байр I-III байр эзлүүлнэ.

 

Уншсан номын сэтгэгдэл бичих уралдаан: Монгол хэл дээр Жак Уэтерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан /номын санд байгаа/, Англи хэл дээр номын сангийн програмаас English literature PDF-рбайгаа богино өгүүллэгүүдээс өөрийн сонгосон нэг өгүүллэгийг уншаад, Солонгос хэл дээр Солонгос судлалын төвд байгаа Солонгос хэл дээрхи уран зохиолын номноос нэг ном сонгоод уншиж тус хэлүүд дээр сэтгэгдэл бичих юм. Хэл болгон дээр бичсэн сэтгэгдлүүдээс тус тус 1сэтгэгдэл шалгаруулна. Сэтгэгдэлийг А4-ийн 4 нүүр бичиж 11 сарын 1-нд хураалгаж, 11- 6-нд шалгаруулж “Найргийн гэгээ 2017”  уралдаан дээр шагналыг гардуулна.

“Танин  мэдэхүй “Шинэ номын сурталчилгаа үзэсгэлэн”  - номын сангийн коридорт  байрлана.

ЭМШУИС-ийн төв номын сангийн Е номын сантай танилцах /номын санч нарыг цахим номын сан үзүүлэх, туршлага судлах   10 сарын 27

Номын худалдаа зохион байгуулах “Хуучин номын хямдралтай худалдаа” - гаргах, сургуулиас гаргасан Солонгос хэлний ба бусад номыг Б байрны үүдний хэсэгт зарах мөн А байрны номын худалдаагаар тогтмол үйлчилж байна..

ЭШБ ба мэргэжлийн номын солилцоо хийх /их дээд сургуулиудтай гэрээ байгуулан бүр болон түр солилцоо/

“Зөөврийн уншлага” үйлчилгээ дотуур байрны оюутнуудад номоор үйлчлэх “Номтой нөхөрлөе” клубийн гишүүд

·         “Номтой нөхөрлөе” клубийн шинэ гишүүд элсүүлэх бүртгэл явагдана 

Гишүүнд 15-20 оюутан элсүүлнэ. Ном унших дуртай, сурах идэвхи санаачлагатай оюутнуудыг сонгон гишүүнээр бүртгэж авна.

 

Та  бүхэн  өргөнөөр оролцоно уу!

Багш  нар болон ангийн дарга нар номын баярын арга хэмжээнд оюутнуудаа идэвхитэй оролцуулна уу ?

ОУУБИС-ын Их сургуулийн Номын сан Оюутны алба