Гэр бүл, сэтгэл судлалын тэнхим

“Гэр бүл, сэтгэл судлал”-ын тэнхим нь 2003 онд байгуулагдсан. Монгол улсад гэр бүл судлаач мэргэжлийн стандартыг анх удаа тогтоон хэрэгжүүлж бакалавр, магистрын түвшиний сургалт явуулдаг мэргэжлийн тэнхим юм.

Манай тэнхим мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ “Гэр бүл судлал”-ын ШУ-ыг хөгжүүлэх, “Гэр бүлийн боловсрол” олгох  судалгаа, сургалт, зөвлөгөөний  чиглэлээр нийгэмд олон талын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.  

БНСУ-ын Ионсей их сургууль, Сөүлийн эмэгтэйчүүдийн их сургуулиудтай хамтран ажиллаж багш, оюутан солилцооны хөтөлбөр тогтмол хэрэгждэг.

Төгсөгчид төрийн болон төрийн бус байгууллагууд, их  дээд сургууль, сургалт, судалгааны  байгууллагуудад  мэргэжлийнхээ  чиглэлээр ажиллаж байгаагаас  30 орчим хувь нь БНСУ-д магистр, докторын шатны сургалтанд сурч байна.

Тус тэнхим 10 орчим томоохон төсөл хэрэгжүүлсэн сургалт, судалгааны бааз суурийг бий болгож чадсаны зэрэгцээ 2003 оноос “Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв” байгуулан ажиллуулж, сургалтын практик дадлагын үр нөлөөг нэмэгдүүлээд байна.

Гэр бүлийн зөвлөгөө сургалт явуулах, төрийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэн чадавхижуулах, гэр бүлийн судалгааны ажлыг өргөжүүлэх, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоог бий болгоход өргөн хүрээтэйгээр оролцож,  томоохон үүрэг гүйцэтгэсэн тэнхим юм.

Профессор багш нар

Тэнхимийн эрхлэгч, доктор Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Профессор, доктор Т.НАМЖИЛ

baavgai

Дэд профессор, доктор Х.БААВГАЙ

Baigal

Ахлах багш Б.НАНДИНЦЭЦЭГ

Доктор Ө.БАЙГАЛЬ

azjargal

Дадлагажигч багш Б.Азжаргал

Тэнхимийн судалгааны чиглэл

  • Гэр бүл судлал
  • Гэр бүлийн боловсрол
  • Хүүхэд, гэр бүл судлал
  • Соёл, улс төрийн социологи

Сургалт явуулж буй хөтөлбөрүүд

Социологи (Гэр бүл)

Сэтгэл судлал