УБ1 Сэжон Хагдан сургалтын төв

Сэжон Хагдан

Солонгос хэлийг өөрийн хоёр дахь хэл буюу гадаад хэлээр сонгон сурч эзэмшихийг хүссэн хүмүүст солонгос хэл, соёлыг таниулах, заах зорилготой боловсролын байгууллага юм. Сэжон Хагданы төв байгууллага нь Солонгос улсын соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй дэлхийн олон оронд байдаг “Сэжон Хагдан” төвүүдийн үйл ажиллагааг хариуцан, харилцан тусалж, дэмжиж ажилладаг.

Нүри – Сэжон Хагдан

Солонгос хэл соёлын сургалттай холбоотой нэгдсэн мэдээллээр хангахын зэрэгцээ Солонгос хэлний багш, ажилтан, суралцагч болон Сэжон Хагданы ажилтнуудад Солонгос хэлний сургалт, үйл ажиллагааны бүтэц тогтолцоог таниулсан цахим хуудас (www.sejonghakdang.org) юм.

УБ1 Сэжон Хагдан – UB1 King Sejong Hakdang 

Тус төвийг Солонгос хэл, соёлыг шимтэн суралцах хүсэлтэй Монгол иргэдэд зориулан 2007 оны 3 сард байгуулсан. Одоо ОУУБИС-ийн хичээлийн 1-р байранд сургалтын төвийн захирал, 4 ажилтны бүрэлдэхүүнтэй, нэг хичээлийн жилд 20 гаруй багштайгаар Солонгос хэлний анхан, дунд, гүнзгий шат ба TOPIK-ийн анхан, дундын шалгалтанд бэлтгэх ангиудыг нээн явуулж байна.

Тус төвд ОУУБИС-ийн Солонгос хэл, соёлын тэнхмийн заах арга зүй, ажлын арвин туршлагатай Монгол, Солонгос багш нар хичээл заадаг. Амжилттай суралцсан суралцагчдад шат ахин суралцахад нь төлбөрийн болон бусад хөнгөлөлт олгодог онцлог давуу талтай. Та бүхнийг УБ1 Сэжон Хагдан сургалтын төвд хүрэлцэн ирж, Солонгос хэл, соёлыг шимтэн суралцахыг урьж байна.

Солонгос хэлний сургалт

Сургалтын хугацаа
      • Хичээлийн жил 5 улиралтай. 
      • Хичээлийн 1 улирал 2 сар буюу 8 долоо хоног хичээллэнэ.
Анги
      • Анхан шат 1-4
      • Дунд шат 1-2
      • TOPIK дундын бэлтгэл
Шат Сурах бичиг Хугацаа Сургалтын цаг
Анхан шат 1
Сэжон Солонгос хэл 1, Дасгалын ном 1
8 долоо хоног
64
Анхан шат 2
Сэжон Солонгос хэл 2, Дасгалын ном 2
8 долоо хоног
64
Анхан шат 3
Сэжон Солонгос хэл 3, Дасгалын ном 3
8 долоо хоног
64
Анхан шат 4
Сэжон Солонгос хэл 4, Дасгалын ном 4
8 долоо хоног
64
Дунд шат 1
Сэжон Солонгос хэл 5
8 долоо хоног
64
Дунд шат 2
Сэжон Солонгос хэл 6
8 долоо хоног
64

УБ1 Сэжон Хагдан сургалтын төвийн онцлог

  • Солонгос хэлний шаталсан сургалт (S-TOPIK анги хамаарахгүй)-д суралцагсад нь ирц 70%, дүн 80-иас дээш үнэлгээтэй суралцвал дараагийн шатны сургалтанд 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхээр хангагдана.
  • Жилд нэг удаа сайн суралцсан оюутныг сонгон шалгаруулж БНСУ-д 7 хоногийн хугацаатай үнэ төлбөргүй соёлын хөтөлбөрт хамруулан аялуулна.
  • Нэг долоо хоногт 4 удаа (Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагуудад) хичээллэнэ.
  • Цагийн сонголт
        • 16:50-18:20
        • 18:30-20:00
  • Долоо хоногт Монгол багш 3 удаа Солонгос хэлний дүрэм, шинэ үг, унших, сонсох, бичих хичээл, Солонгос багш 1 удаа харилцан ярианы хичээл заадаг.
  • Бусад байгууллага, сургуулиудтай сургалтын гэрээ хийж, Солонгос хэлний сургалтыг зохион байгуулдаг.

УБ1 Сэжон Хагдан төвийн бүрэлдэхүүн

Ph.D Kang Sun Hwa

Төвийн дарга

Т.Сэрчмаа

Мэргэжилтэн

Б.Отгончимэг

Мэргэжилтэн

Сэжон апликэйшн програм

Сэжон институтээс Солонгос хэл суралцагчдад зориулж гар утасны 6 төрлийн програм гаргасан байдаг. Эдгээр програмуудыг ашиглахыг зөвлөж байна.

Анхан дунд шатны 53 сэдвийн дагуу 4700 гаруй үг сурах
Анхан шатны яриа дуудлага
Анхан шатны дүрэм
Дунд шатны яриа дуудлага
Дунд шатны дүрэм
Гүнзгий шатны 30 гаруй сэдвээр 3000 гаруй үг сурах

Соёлын арга хэмжээ

Солонгосын соёлын өдөрлөг

Жил бүрийн 5-р сарын сүүл, 6-р сарын эхээр болдог.

      • Сэжон Хагдан сургалтын төвийн оюутнууд хамрагдана.
      • Солонгос дуу сурах, хоол хийх, уламжлалт тоглоом наадгайгаар тоглох, үндэсний хувцас өмсөж зургаа авахуулах гэх мэт солонгосын соёлтой танилцаж болохуйц сонирхолтой хөтөлбөрүүдтэй.
Солонгос хэлний ярианы тэмцээн

БНСУ-д “Ханъгыл үсгийн өдөр”-ийг тохиолдуулан Сэжон Хагдан сургалтын төвийн суралцагсдын дунд зохиогдох Солонгос хэлний ярианы тэмцээний үндсэн шалгаруулалтын оролцогчийг шалгаруулна.

      • Сэжон Хагдан сургалтын төвийн оюутнууд хамрагдана. 
      • Түрүүлсэн суралцагч 7 хоногийн хугацаатай БНСУ-д аялна.
Ханъгыл наадам

Жил бүрийн 10-р сарын эхээр солонгос хэлний “Ханъгыл үсгийн өдөр”-ийг тохиолдуулан УБ1 Сэжон Хагдан төв, ОУУБИС-тай хамтран соёлын өдөрлөг зохион байгуулдаг. 

      • Солонгос судлал, орчуулга, багш мэргэжлээр суралцагч оюутан, багш, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдана.
      • Солонгосоор хоол, үндэсний тоглоом наадгай, үндэсний хувцастай танилцах соёлын сонирхолтой арга хэмжээнүүдээс бүрдэнэ.
      • Солонгос хэлний багш, ажилтан, оюутнуудад зориулсан Солонгос судлалын болон заах арга зүйн лекц, семинар явагдана.
      • Солонгос хэл, судлалын ангийн оюутнуудыг хамруулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.
УБ 1 Сэжон Хагдан сургалтын төв:
ОУУБИС-ийн 1-р байр А101