Сургалтын алба

ОУУБИС-ийн Сургалтын алба нь сургалтын бодлого, зохицуулалтын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

      • Сургалтын нэгдсэн удирдлагаар хангаж, профессор багш нарын ажиллах, оюутныг суралцах, хөгжих ажиллагааг зохион байгуулах
      • Оюутны бүртгэл мэдээлэл, элсэлт, шилжих хөдөлгөөн, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
      • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, анги танхим, хичээлийн хуваарь гаргах
      • Профессор багшийн сургалтын цагийн ачаалалд хяналт тавих, тооцох, үнэлэлт дүгнэлт өгөх
      • Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, мэдээллийн сан бүрдүүлэх, оюутны бичиг баримтыг хадгалах, хамгаалах
      • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг холбогдох яам, төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хамтран ажиллах
      • Оюутантай холбоотой тодорхойлолт гаргах, дээд боловсролын зэрэг, диплом олгох, хяналт тавих
      • Суралцагчдын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах заавар, журам боловсруулан хэрэгжилтэд хяналт тавих
 

ОУУБИС-ийн Сургалтын албаны дэргэд дараах бүтэц, нэгж ажилладаг.

      • Салбар хариуцсан мэргэжилтэнгүүд
      • Сургалтын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 
      • Онлайн сургалт, мэдээллийн технологийн төв

Сургалтын албаны бүрэлдэхүүн

Ph.D Д.Болормаа

Албаны дарга

Г.Тэргэл

Ахлах мэргэжилтэн

С.Долгорсүрэн

Мэргэжилтэн

Я.Цогзолмаа

Мэргэжилтэн

Б.Нямсүрэн

Мэргэжилтэн

Онлайн сургалт, Мэдээллийн технологийн төв

Ш.Доржготов

Төвийн дарга

Магистр, доктор оюутны сургалтын алба

ОУУБИС-ийн “Төгсөлтийн дараах сургууль”-ийн Магистр, доктор оюутны сургалтын алба нь сургалтын бодлого, зохицуулалтын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

      • Сургалтын нэгдсэн удирдлагаар хангаж, профессор багш нарын ажиллах, магистрант, докторант оюутнуудыг судалгаа хийх, хөгжих ажиллагааг зохион байгуулах
      • Магистрант, докторант оюутны бүртгэл мэдээлэл, элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
      • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, анги танхим, хичээлийн хуваарь гаргах
      • Профессор багшийн сургалтын цагийн ачаалалд хяналт тавих, тооцох, үнэлэлт дүгнэлт өгөх
      • Сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, мэдээллийн сан бүрдүүлэх, оюутны бичиг баримтыг хадгалах, хамгаалах
      • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг холбогдох яам, төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хамтран ажиллах
      • Суралцагчдын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах заавар, журам боловсруулан хэрэгжилтэд хяналт тавих

Сургалтын албаны бүрэлдэхүүн

Ph.D Х.Сэлэнгэ

Албаны дарга

М.Булгаа

Мэргэжилтэн

П.Отгонжаргал

Мэргэжилтэн

Оюутны алба

Оюутны алба нь анх сургууль байгуулагдах үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн. “Оюутны хөгжлийн бодлого”-ын дагуу өнөөгийн нийгэмд дээд боловсролтой мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ ёс зүй, харилцаа хандлага сайтай, эх оронч, хариуцлагатай, эрүүл чийрэг бие хүнийг төлөвшүүлэхэд үл алагчлан, тэгш хамруулах боломжийг бүрдүүлж, олон төрлийн дэмжих үйлчилгээг үр дүнтэй үзүүлдэг.

Оюутны  алба  нь оюутныг элсэн орсноос эхлээд төгсөх хүртэлх сургалтын тэтгэлэг олгох, оюутан солилцооны хөтөлбөр, спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, даатгалд хамруулах, хувь хүний хөгжлийн сургалт семинар, лекцийг зохион байгуулах, сар бүрийн аян, өдөрлөг, цагийн ажил, ажлын байранд зуучлах, оюутанд зөвлөгөө өгөх, нийгэмд үйлчлэх зэрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

      • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
      • Сайн дурын нийгмийн үйлчилгээний төв
      • Оюутанд зөвлөлгөө өгөх төв
      • ЭКО смарт плаза
      • Оюутны зөвлөл

Албаны бүрэлдэхүүн

Kim Jae Sun

Албаны дарга

Э.Халиун

Мэргэжилтэн

Б.Алтангэрэл

Мэргэжилтэн

Сургуулийн эмч

Л.Азжаргал

Эмч

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

Тус төв нь 2012 онд албан ёсоор Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өмнө нь албан бусаар оюутнуудыг цагийн ажлаар хангаж, зуучилж байсан. 2013 онд Нийслэлийн хөдөлмөрийн газраас хэрэгжүүлж буй дэмжих төв болон өөрчлөгдөж ажиллаж байна. Түүнчлэн засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан. 

ОУУБИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь оюутнуудыг сонгосон мэргэжлээрээ хэрхэн ажиллах, ажилд орохдоо өөрийгөө бэлтгэх, мэргэжлийн чиг баримжааг олгох талаар лекц, семинар зохион байгуулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг гаргах, оюутнуудыг цагийн ажил, төгсөгчдийг мэргэжлийн болон мэргэжлийн бус чиглэлээр ажлын байраар хангах, компани, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбон зуучилж өгнө.

Тус төв нь суралцаж буй оюутнууд болон төгсөгчид рүү хандсан гэсэн үндсэн 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хичээлийн шинэ жилийн хүрээнд боловсруулсан төлөвлөгөө, хуваарийн дагуу ажилладаг. Оюутнуудыг сар бүр цагийн ажлын байранд зуучилж өгдөг.

Төгсөгчдийн ажлын байрны судалгааг жилд 2 удаа гаргадаг бөгөөд төгсөгчдийн төгсөх үеийнхээс хойш 5-6 сарын байдлаар, мөн төгссөнөөс хойш жилийн дараах байдлаар гэсэн 2 чиглэлээр судалгааг тогтмол гаргадаг. Судалгааг гаргахдаа мэргэжлийн чиглэл, тэнхим тус бүрээр нь гаргаж, тайлагнадаг.

Тус төв нь хичээлийн төв байрны А-320 тоот өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Сайн дурын нийгмийн үйлчилгээний төв

Манай сургууль нь БНСУ-ын Сайн дурын нийгмийн үйлчилгээний нийгэмлэгтэй хамтран 2016 оны 05-р сард хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 10-р сард Сайн дурын нийгмийн үйлчилгээний төв манай сургууль дээр нээлтээ хийсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад сайн дурын нийгмийн үйлчилгээг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөв, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Сайн дурын нийгмийн үйлчилгээний төв нь сургуулийнхаа оюутнуудыг түшиглэн үйлчлэх оюутнуудыг сонгон авсан бөгөөд мэргэжлийн тэнхим бүрээс хамрагдсан 50 орчим оюутнууд сайн дураар ажиллаж байна.

Тус төвийн зорилго нь сайн дурын нийгмийн үйлчилгээний ач холбогдлыг сурталчлах оюутан залуучууд болон иргэдийн сайн дурын оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдэнэ.

Түүнчлэн сайн дурын нийгмийн үйлчилгээний үндэс суурийг тавих, сурталчлах, зохион байгуулах, оюутан залуусыг сайн дурын үйлсэд татан оролцуулах, санаачилгыг дэмжих, Монголд сайн дурын нийгмийн үйлчилгээний төвийг байгуулах ажлын эхлэлийг тавих, сайн дурын нийгмийн үйлчилгээг тогтмол, урт хугацаанд явуулах ажлуудыг хийж байна.

Тус төв нь хичээлийн “Б” байрны 309 тоотод байрлах бөгөөд лхагва гарагт 08:30-17:30, баасан гарагт 08:30-12:30 цагийн хооронд ажиллаж байна.

Оюутанд зөвлөгөө өгөх төв

Тус төв нь 2013 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ба оюутнуудад болон гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх, тэдэнд асуудлаа даван туулж, амжилттай суралцах, ажиллаж амьдрахад нь туслан дэмжих зорилготойгоор үйлчилж байна.

Төв нь үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  1. Сургалт
  2. Судалгаа
  3. Зөвлөгөө

Зөвлөгөө өгөх чиглэл нь:

  • Гэр бүлийн харилцаа нь хэвийн бус нөхцөл байдалд орсон
  • Ямар нэгэн бэрхшээлтэй учирсан гэр бүлүүдэд
  • Хүүхдийн хүмүүжлийн асуудал, Эцэг эх-үр хүүхдийн харилцаа
  • Залуу хосуудад үерхэл нөхөрлөл
  • Гэр бүл төлөвлөлт зэрэг асуудлуудыг зөв шийдвэрлэхэд нь зөвлөгөө туслалцаа үзүүлэх
 

Оюутанд зөвлөгөө өгөх төв нь хичээлийн “Б” байрны 206 тоот өрөөнд тодорхой цагийн хуваарийн дагуу ажилладаг.

Смарт ЭКО плаза төв

Смарт Эко Плаза төв 2023 оны 2 дугаар сард  Олон Улсын Улаанбаатарын Их сургууль, БНСУ-ын Их Дээд Сургуулийн Сайн Дурын Нийгэмлэгийн удирдсан WFK төслийн хүрээнд КОЙКА Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулагдсан.

Зорилго: Залуучууд, оюутнуудын экологийн боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх,  сурах хичээллэх орчноор хангахад чиглэгдэж ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Сайн дурын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Хүрээлэн буй орчин, экологийн боловсролын хөтөлбөрүүд
  • Залуучуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх
  • Суралцах, хичээллэх орчин бүрдүүлэх
  • Компьютер, хэвлэлийн үйлчилгээ
 

Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд: БНСУ-ын Их Дээд Сургуулийн Сайн Дурын Нийгэмлэгийн удирдсан WFK төслийн хүрээнд солонгос оюутнуудын “Хүрээлэн буй орчны сайн дурын залуучуудын баг”-ийн гишүүд эко клубын оюутнуудад чиглэсэн

  • Хүрээлэн буй орчны сургалт
  • Солонгос хэлний сургалт
  • Гидропоник тариалалт зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
 

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 08.00-18.00 цаг хүртэл

Оюутны зөвлөл

Оюутны зөвлөл нь оюутны албаны бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд тэнхим тус бүрээс оюутны төлөөлөлтэй байдаг. Оюутны зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил бүрийн 12-р сард харьяа тэнхимийн саналаар шинэчилдэг. Уг зөвлөл нь дараах үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, хамтран ажилладаг. Үүнд:

  • Оюутны нийтийн тээврийн цахим картны захиалга
  • Оюутны алба, Сургалтын албаны үйл ажиллагааг оюутнуудад хүргэх
  • Урлаг, спортын уралдаан тэмцээн
  • Эрдэм шинжилгээний хурал
  • МОХ-ны үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг оюутнуудад хүргэх
  • Дугуйлан, секцийн үйл ажиллагаа
  • Төрөл бүрийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах
  • Оюутны алба болон тэнхимээс зохион байгуулж буй хөтөлбөрт арга хэмжээ, лекц семинар зэрэгт хамтран ажилладаг.

Түүнчлэн Оюутны зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэхийн тулд сургуулийн зүгээс жилд 2 удаа гишүүдийн уулзалт, сургалт “Мembership Training”-ыг зохион байгуулдаг. Уг уулзалт сургалтад сургуулийн удирдлагууд оролцон өөрсдийн зөвлөгөөг өгөх ба тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд нь тусалдаг.

Оюутны зөвлөлийг өөрийн гэсэн өрөө, үйл ажиллагааг нь дэмжих санхүүжилтийг төсөвт суулган өгсөн байдаг. Мөн зөвлөлийн дарга нь сургуулийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байдаг бөгөөд оюутнуудын дуу хоолойг хүргэдэг.

Захиргаа, хүний нөөцийн алба

ОУУБИС-ийн Захиргааны алба нь сургалт, судалгааны таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн нөөцийг зөв хуваарилах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт, судалгааны хэрэглэгдэхүүнээр хангах, нөөцийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй ажилладаг.

Захиргаа, хүний нөөцийн албаны дэргэд дараах бүтэц ажилладаг.

      • Санхүүгийн хэлтэс
      • Хангамж, үйлчилгээний хэлтэс
      • Мэдээллийн технологийн төв

Албаны бүрэлдэхүүн

An Chong Bok

Албаны дарга

Б.Агиймаа

Хүний нөөцийн мэргэжилтэн

Э.Халиунаа

Мэргэжилтэн

О.Чоёндэмбэрэл

Жолооч

Санхүүгийн хэлтэс

Э.Чулуунцэцэг

Хэлтсийн дарга

Б.Оюунболор

Ня-бо

Т.Цэнд

Ня-бо

Мэдээлэл технологийн төв

Э.Золбоо

Төвийн дарга

Хангамж, үйлчилгээний хэлтэс

Г.Амаржаргал

Хэлтсийн дарга

Э.Хуяг

Мэргэжилтэн

Гадаад харилцааны алба

ОУУБИС-ийн “Гадаад харилцааны алба” нь бусад улс орнуудын их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудтай дараах чиглэлээр харилцаа холбоо тогтоож сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

      • Гадаадын их, дээд сургуультай хамтын ажиллагааг хөгжүүлэх
      • Оюутан солилцоо, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх судалгаа
      • Профессор багш нарыг гадаадад богино болон дунд хугацааны сургалтанд хамруулах
      • Зочин профессор урьж ажиллуулах
      • Ном сурах бичиг, сургалтын тоног төхөөрөмж туслалцаа дэмжлэг хүсэх 

Албаны бүрэлдэхүүн

Ph.D Yoon Jun Ho

Албаны дарга 

С.Байгалмаа

Мэргэжилтэн

Б.Булган

Мэргэжилтэн

Төлөвлөлт, дотоод хяналтын алба

ОУУБИС-ийн стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх богино болон дунд хугацааны төлөвлөлт хийх, дотоод хяналт хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Албаны доор хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хэлтэс, хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны төвүүд ажилладаг.

Албаны бүрэлдэхүүн

Kim Kyung Cheol

Албаны дарга

Ц.Нарангэрэл

Мэргэжилтэн

Б.Мөнх-Эрдэнэ

Дизайнер