By iuu_user 2024-03-26 No Comments Тайланд улсад болсон “Евро-Азийн Нийгмийн ажлын 15-р хурал”-д профессор багш нар оролцлоо. Тайланд улсад болсон “Евро-Азийн Нийгмийн ажлын 15-р хурал”-д профессор багш нар оролцлоо ОУУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, Ph.D Б.Сүх-Очир, Гэр бүл, Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, Ph.D, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ нар 2024 оны 3 сарын 20-24-ний өдрүүдэд Тайландын Pattaya хотод болсон “Евро-Азийн Нийгмийн ажлын 15-р хурал”-д оролцоод ирлээ.Уг хуралд Тайланд, Англи, Швед, БНСУ, Иран, Энэтхэг, Индонёзи, Филиппин, Белорусь, ОХУ, Итали, Сингапур, Бангладеш, Хятад, Монгол, Малайз, Гонг Конг, Армени, Казакстан зэрэг 19 орны 250 Нийгмийн ажилтны төлөөлөл оролцлоо. Нийт 62 илтгэлийг 2 өдрийн турш нэгдсэн болон салбар хуралдаанаар хэлэлцлээ. Ph.D Б.Сүх-Очир “Монголын Нийгмийн ажлын хөгжлийн бодлогын хэрэгцээ ба шаардлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.