By iuu_user 2024-03-22 No Comments “Language, Culture & Education-2024” ОУ-ын ЭШХ зохион байгууллаа. “Language, Culture & Education-2024” ОУ-ын ЭШХ зохион байгууллаа. ОУУБИС-ийн Хүмүүнлэг, Нийгмийн Ухааны Сургуулийн Эрдэм шинжилгээний багаас “Language, Culture and Education-2024” сэдэвт ОУ-ын ЭШХ-ыг 2024 оны 3 сарын 22-ний өдөр амжилттай зохион байгууллаа. ЭШХ-д дотоодын 6 их сургуулиудын эрдэмтэн, судлаачид оролцсоноос гадна Хятад, Солонгос, АНУ, Орос, Турк, Япон зэрэг улс орны эрдэмтэн, судлаачид оролцон сонирхолтой сайхан илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүнд: Турк улсаас Монгол улсад суух анхны цэргийн аттеше Near East их сургуулийн докторант Гокхан Хусейн ОЗБЕК “ Монголын соёл ба гуравдагч хөршийн бодлого”Солонгосын Ханкук Гадаад судлалын их сургуулийн эрдэм шинжилгээний судлаач, АНУ-ын Коннектикутын их сургуулийн зочин профессор доктор (Ph.D) Ик Хи Ихм болон доктор (Ph.D), дэд профессор Ш.Сэрчмаа нарын хамтарсан илтгэл: “Англи, Монгол, Солонгос хэлэнд зар сурталчилгааг хэл шинжлэлийн үүднээс судлах нь ”ОУУБИС-ийн Англи хэлний тэнхимийн багш АНУ-ын иргэн профессор Даниел Хэкетт “ Оюутнуудын сонсох, ярих чадварыг сайжруулах нь ”Япон Улсын Осокагийн их сургуулийн хүн судлалын эрдмийн сургуулийн багш доктор Г. Сайнбаяр ” Дахин орчуулгын онол, таамгийг судалгаанд ашиглах нь ”ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч шинжлэх ухааны доктор, Екатерина Сундуева “ «Дайчин улсын монголын магад хууль»-дахь газар усны нэрийн орон зай”ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвөд судлалын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тэнхимийн тэргүүлэх эрдэм шинжилгээний судлаач шинжлэх ухааны доктор, Даржаева Надежда Баировна ”Буриад хэлний өгүүлбэрийн харьцуулалт”МУБИС-ийн Күнзийн хүрээлэнгийн судлаач БНХАУ-ын иргэн Ян Юнчян Ши … дэ бүтцийг заах арга зүй-Монгол оюутнуудын жишээн дээр” зэрэг сэдвээр тус тус илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Хурал зохион байгуулагч: ХНУС-ийн эрдэм шинжилгээний багийн ахлагч Доктор, профессор Ш. Сэрчмаа