By iuu_user 2024-02-16 No Comments Оюутан дадлага хийх гэрээг Нийслэлийн давж заалдах шатны шүүхтэй байгуулав. Оюутан дадлага хийх гэрээг Нийслэлийн давж заалдах шатны шүүхтэй байгуулав. ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль 2024 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газартай Оюутан дадлага хийлгэх гэрээг байгуулав. Уг гэрээний зорилго нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу сургалтыг байгууллагын үйл ажиллагаатай холбох, онолын мэдлэгийг бататгах, мэргэжлээрээ ажиллах ур чадвар, дадал эзэмшүүлэхэд орших ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Батсайхан, Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор, дэд профессор Ц.Оюунаа нар байлцаж гэрээг үзэглэв.