“ХҮСЛЭН 2024” хувцас загварын уралдааныг ОУУБИС хамтран зохион байгууллаа.
“ХҮСЛЭН 2024” хувцас загварын уралдааныг ОУУБИС хамтран зохион байгууллаа.
Нийслэлийн боловсролын газар, Монголын Үндэсний Дизайнеруудын Холбоо, Монголын Зураг Технологийн Багш Нарын Холбооноос Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хүслэн 2024” хувцас загварын уралдаан 2024.05.09-ний өдөр БЗД-ийн “Жанжин клуб” соёлын ордонд зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд нийслэлийн 6 дүүргийн 50 сургуулийн 65 багшийн удирдсан 104 сурагчдын 430 орчим загвар оролцов. ОУУБИС-ын ИДТС-ийн Дизайны тэнхим хамтран зохион байгуулж, Шилдэг багшийн 3-5 байрыг мөнгөн шагнал, сурагчдын загварын төрөл тус бүрийн I, II, III байр, тусгай байрны нийт 23 сурагчдад ОУУБИС-д суралцах урилга, гарын бэлэг гардуулав.