Гэр бүл судлалын төв

ГЭР БҮЛ СУДЛАЛЫН ТӨВ-ийн зорилго:

Гэр бүл (хүүхэд, халамж үйлчилгээ, гэр бүл)-ийн тулгамдсан асуудлаар судалгаа хийж, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага гаргаж суралцагчдын хүртээл болгох, оюутныг судалгааны арга зүйд суралцуулахад чиглэгдэнэ. 

 

Төвийн эрхлэгч,

Шинжлэх ухааны доктор,

Профессор Т.Намжил           

     Профессор Т.НАМЖИЛ

Их, дээд сургуульд 40 гаруй жил багшилж байна.

Судалгааны гол чиглэл:

  • Монгол гэр бүл судлал
  • Гэр бүлийн бодлого
  • Ёс заншил зэрэг

Т.Намжил нь Монгол гэр бүл судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг.

Судалгааны гол бүтээл:

  • “Монгол Гэр бүл” цуврал 15 бүтээл
  • “Монгол Гэр бүл” суурь бүтээл. 2014 он (71,5 х.х)

Төвийн судлаач 

Ц.Энхтүвшин 

Гэр бүл судлалын магистарын зэрэгтэй.

Судалгааны чиглэл:

  • Монгол гэр бүлийн сурган хүмүүжлэхзүй
  • Гэр бүлийн харилцаан дахь чанарын судалгааны арга зүй  

 

 

Төвийн үйл ажиллагааны чиглэл

  • Шаардлагатай асуудлаар судалгаа хийх
  • Сургалтанд зориулсан сурах бичиг гаргах
  • Оюутныг судалгааны арга зүйд суралцахад туслах
  • Сургалтын гарын авлага, лавламж гаргах
  • “Монгол гэр бүл” сэтгүүлийг улирал тутамд эрхлэн гаргах зэрэг.

 

Төвийн гадаад харилцаа

 БНСУ-ын Сөүлийн Эмэгтэйчүүдийн их сургуулийн Халамж, хүүхдийн тэнхим, насан туршийн боловсролын төвтэй байнгын харилцаатай ажиллаж байна.

 

Хамтын бүтээл:

 

-        “Нийгмийн халамжийн ажлын үндэс”

   УБ.,2014.XII сар. 16 хэв.хуудас

 

 

 

 

 

 

 

-        “Сайн дурын нийгмийн үйлчилгээний ажлын үндэс”., Сөүл, “Хагжиса” хэвлэлийн үйлдвэр. 17 хэв. Хуудас (Энэ номыг дээрх хэвлэлийн газар 5 сая воннын хөрөнгөөр хэвлэж ирүүлсэн).

 

ОХУ- ын Улан-Үдэ хот дахь Дорнод Сибирийн удирдлага, технологийн их сургуулийн Нийгмийн ажлын төвтэй 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

 

 

 

 

Манай багш нар Нийгмийн халамжийн асуудлаар Улан-Үдэ хотод болсон хуралд оролцов.

 

 

 

 

ТӨВИЙН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлагыг бэлтгэн гаргаж байна.

Өөр нэг гол чиглэл бол Гэр бүлийн боловсролд зориулж “МОНГОЛ ГЭР БҮЛ” сэтгүүлийг улирал бүр 100 хуудастай гаргаж оюутан, магистрант, олон нийтийн хүртээл болгодог.

Проф. Т.Намжил “МОНГОЛ ГЭР БҮЛ” суурь бүтээл гарган, нээлтээ хийж, олондоо хүргэж байна.

Их сургуулиудын I курсын оюутанд зориулж “ХАРИЛЦААНЫ ЁС ЖУРАМ” номыг анх удаа гаргалаа.

Одоо Хүүхэд судлалын арга зүйн асуудал, Оюутныг судалгааны ажилд сургахад анхаарч байна.