Улаанбаатар 1 Сэжон Хагдан сургалтын төв

Сэжон Хагдан гэдэг нь:  Солонгос хэлийг өөрийн хоёр дахь хэл буюу гадаад хэлээр сонгон сурч эзэмшихийг хүссэн хүмүүст солонгос хэл, соёлыг таниулах, заах зорилготой боловсролын байгууллага юм. Сэжон Хагданы төв байгууллага нь Солонгос улсын соёл, биеийн тамир, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй дэлхийн олон оронд байдаг “Сэжон Хагдан” төвүүдийн үйл ажиллагааг хариуцан, харилцан тусалж, дэмжиж ажилладаг.

Нүри – Сэжон Хагдан гэдэг нь:    Солонгос хэл соёлын сургалттай холбоотой нэгдсэн мэдээллээр хангахын зэрэгцээ солонгос хэлний багш, ажилтан, суралцагч болон Сэжон Хагданы ажилтнуудад солонгос хэлний сургалт, үйл ажиллагааны бүтэц тогтолцоог таниулсан цахим хуудас (www.sejonghakdang.org) юм.

“Улаанбаатар 1 Сэжон Хагдан(UB1 King Sejong Hakdang)” нь солонгос хэл, соёлыг шимтэн суралцаж буй монгол иргэдэд заан таниулах зорилгоор 2007 оны 3 сард байгуулагдсан. Одоо Олон улсын Улаанбаатарын их сургуульд байрлан сургалтын төвийн захирал, 3 ажилтны бүрэлдэхүүнтэй, нэг хичээлийн жилд 20 гаруй багштайгаар солонгос хэлний анхан, дунд, болон Topik дундын шалгалтанд бэлтгэх ангиуд нээн сургалт явуулж байна.

“Улаанбаатар 1 Сэжон Хагдан(UB1 King Sejong Hakdang)”-ы ихэнх багш нар нь Олон улслын Улаанбаатарын их сургуулийн солонгос хэл, судлалын тэнхимийн заах арга зүйн олон жилийн туршлагатай үндсэн монгол, солонгос багш нар байдаг онцлогтой. Үүнээс гадна ирц болон дүнгээрээ сайн суралцсан суралцагч шат ахин суралцах тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжтой. Та бүхнийг UB1 Сэжон Хагданд хүрэлцэн ирж солонгос хэл, соёлыг жинхэнэ утгаар нь сонирхон суралцахыг урьж байна.


 

 

 

СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

СОЛОНГОСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ: Жил бүрийн 5-р сарын сүүл, 6-р сарын эхээр болдог.

  • Сэжон Хагдан сургалтын төвийн оюутнууд хамрагдана.
  • Солонгос дуу сурах, хоол хийх, уламжлалт тоглоом наадгайгаар тоглох, үндэсний хувцас өмсөж зургаа авахуулах гэх мэт солонгосын соёлтой танилцаж болохуйц сонирхолтой хөтөлбөрүүдтэй.

СОЛОНГОС ХЭЛНИЙ ЯРИАНЫ ТЭМЦЭЭН: БНСУ-д “Ханъгыл үсгийн өдөр”-ийг тохиолдуулан Сэжон Хагдан сургалтын төвийн суралцагсдын дунд зохиогдох Солонгос хэлний ярианы тэмцээний үндсэн шалгаруулалтын оролцогчийг шалгаруулна. ¢ Сэжон Хагдан сургалтын төвийн оюутнууд хамрагдана. ¢ Түрүүлсэн суралцагч 7 хоногийн хугацаатай БНСУ-д аялна.

ХАНЪГЫЛ ИХ НААДАМ: Жил бүрийн 10-р сарын эхээр солонгос хэлний “Ханъгыл үсгийн өдөр”-ийг тохиолдуулан UB1 Сэжон Хагдан болон ОУУБИС-иас хамтран зохион байгуулдаг соёлын өдөрлөг.

  • Солонгос судлал, орчуулга, багш мэргэжлээр суралцагч оюутан, багш, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид хамрагдана.
  • Солонгосоор хоол, үндэсний тоглоом наадгай, үндэсний хувцастай танилцах соёлын сонирхолтой арга хэмжээнүүдээс бүрдэнэ.
  • Солонгос хэлний багш, ажилтан, оюутнуудад зориулсан солонгос судлалын болон заах арга зүйн семинар, лекцтэй.
  • Солонгос хэл, судлалын ангийн оюутны эрдэм шинжилгээний хуралтай.

UB1 СЭЖОН ХАГДАН СУРГАЛТЫН ТӨВИЙН ХӨНГӨЛӨЛТ:

  • а. Солонгос хэлний шаталсан сургалт (S-Topik анги хамаарахгүй)-д суралцагсад нь ирц 70%, дүн 80-иас дээш үнэлгээтэй суралцвал дараагийн шатны сургалтанд 50%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхээр хангагдана.
  • б. Жилд нэг удаа сайн суралцсан оюутныг сонгон шалгаруулж БНСУ-д 7 хоногийн хугацаатай үнэ төлбөргүй соёлын хөтөлбөрт хамруулан аялуулна.

УБ1 СЭЖОН ХАГДАН СУРГАЛТЫН ТӨВИЙН ОНЦЛОГ:

  •  Нэг долоо хоногт 4 удаа (Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гарагуудад) хичээллэнэ.
  •  Цагийн сонголт: а. 16:50-18:20 б. 18:30-20:00
  •  Долоо хоногт монгол багш 3 удаа солонгос хэлний дүрэм, шинэ үг, унших, сонсох, бичих хичээл, солонгос багш 1 удаа харилцан ярианы хичээл заадаг.
  •  Бусад байгууллага, сургуулиудтай сургалтын гэрээ хийж, солонгос хэлний сургалтыг зохион байгуулдаг.

 

Хөтөлбөрийн нэр Суралцах хугацаа
Нягтлан бодох бүртгэл 2.5 жил
Санхүү, Банк 2.5 жил
Бизнес удирдлага 2.5 жил