Магистрын хөтөлбөрүүд
ОУУБИС-ийн “Төгсөлтийн дараахь сургууль” дараах мэргэжлээр магистрт элсүүлэн “Судалгааны магистр”, “Мэргэжлийн магистр” 2 төрлөөр суралцуулна. Бакалаврын мэргэжил нь магистрын суралцах гэж буй хөтөлбөрөөс өөр тохиолдолд “Мэргэжлийн бус магистрант” гэж үзэн тухайн мэргэжлийн бакалаврын суурь хичээлээс 10 кр нэмж судална.
- Гадаад хэл, шинжлэл
- Бизнесийн удирдлага
- Гэр бүл судлал
- Програм хангамж
- Эрх зүй
- Мал аж ахуй
- Сувилахуй
- Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй
- Боловсрол судлал
- Нийгмийн ажил
- Орон судлал
Гадаад хэл шинжлэл (Англи хэл/Солонгос хэл)
Хөтөлбөрийн нэр: Гадаад хэл шинжлэл
Мэргэжлийн нэр: Гадаад хэл шинжлэл
Индекс: E02320202
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
Даяаршлын эрин зуунд эх хэлнийхээ бүтэц тогтолцооны тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий өндөр түвшний мэдлэг болон гадаад хэлний зохих түвшний мэдлэг эзэмшсэн, хэл шинжлэлийн шинжилгээ судалгааны ажил хийж гүйцэтгэх, анхан, дунд, дээд аль ч шатны боловсролын байгууллагад багшлах, бичиг баримтыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах, орчуулгын найруулгыг хянан засвалах, зөвлөх, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх, сурталчлах, тайлбарлах чадвар дадал суусан, нийгмийн аливаа хүрээнд харилцааны болон бичгийн өндөр соёл, монгол ардынхаа уламжлалт ёс заншил, хэл, сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, эх хэлнийхээ цэвэр ариун, бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах сэтгэл, ухамсар, гоозүйн мэдрэмж бүхий мэргэжилтэн бэлтгэснээр эх хэлнийхээ ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой.
Хөтөлбөрийн давуу тал
Нийгмийн аливаа хүрээнд харилцааны болон бичгийн өндөр соёл, чадамж; монгол ардынхаа уламжлалт ёс заншил, хэл, сэтгэлгээ, үгийн ур, оюуны үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулах, эх хэлнийхээ цэвэр ариун, бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах сэтгэл, ухамсар төлөвшинө.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Эх хэлний болон харьцуулсан ба зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн сүүлийн үеийн шинэлэг нээлт, судалгаанд тулгуурласан, систем тогтолцоотой, гадаад хэл, монголын түүх, соёл, уран зохиол болон бусад шинжлэх ухаантай холбогдон нөхцөлдсөн, бакалавраас дээд шатны мэдлэг эзэмшинэ.
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Харьцуулсан ба зэрэгцүүлсэн судалгаа хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүртгэх, томьёолох зэргээр хэл шинжлэлийн шинжилгээ судалгааны ажил хийж гүйцэтгэх
- Анхан, дунд, дээд аль ч шатны боловсролын байгууллагад багшлах; бичиг баримтыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах, орчуулгын бүтээлийн хэл найруулгыг хянах, засах, зөвлөх, олон нийтэд мэдээ мэдээлэл түгээх, сурталчлах, тайлбарлах чадвар
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Академик англи хэл
- Хэл шинжлэлийн судалгааны арга зүй
- Монгол хэлний хэл зүйн онол
- Хавсарга хэл шинжлэл
- Хэрэглээний хэл шинжлэл
Мэргэжлийн хичээлүүд/Англи хэл
- Зэрэгцүүлсэн хэл шинжлэл
- Орчин цагийн англи хэл
- Мэргэжлийн хэлний найруулга зүй
- Хэлний типлоги
- Орчуулгын онол арга зүй
- Англи-Америкийн уран зохиол
- Корпус хэл шинжлэл
Мэргэжлийн хичээлүүд/Солонгос хэл
- Үг зүйн онол
- Өгүүлбэр зүйн онол
- Мэргэжлийн хэлний найруулга зүй
- Орчуулгын онол
- Утга зүй
- Солонгосын уран зохиол
- Корпус хэл шинжлэл
Бизнесийн удирдлага
Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага
Мэргэжлийн нэр: Бизнесийн удирдлага
Индекс: E041130101
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр нь судалгааны онол арга зүйн мэдлэг эзэмшсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, нийгмийн ухаан, бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэх, хүмүүн капиталыг хөгжүүлэн улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн давуу тал
ОУУБИС-ийн бизнесийн удирдлагын салбар нь гадаадын болон дотоодын их дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан докторууд олонтой дээр, салбар шинжлэх ухааны хүрээнд хийгдэж буй засгийн газар, мэргэжлийн болон бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын захиалгат төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж буй туршлагатай хамт олон сургалтыг явуулж байна.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Шинжлэх ухааны хийгээд нийгмийн практикийн асуудлууд хурдацтай өөрчлөгдөж буй орчинд бизнесийн бүхий л асуудлыг гадаад болон дотоод хүчин зүйлтэй холбон онол арга зүйн хүрээнд судалгаа хийх, судалгааны суурь ойлголтуудыг онол, парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх онол арга зүйн мэдлэгийг эзэмшүүлнэ.
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Эдийн засаг, бизнесийн салбарт мэргэшсэн түвшинд онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган, бодлого зөвлөмж боловсруулах ур чадварыг эзэмших
- Гадаад хэл дээр судалгааны эх сурвалж, баримт материалыг ашиглах ур чадвар эзэмших
- Бизнесийн орчны судалгаа хийх, тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж шинжилгээ хийн дүгнэлт өгөх
- Бизнесийн харилцааны соёлтой, өөртөө итгэлтэй, сонсох, бичих, илтгэх болон манлайлах ур чадвар
- Мэргэжлийн ёс зүйн мэдлэг эзэмшиж, үүргээ ухамсарлан орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ эрхлэх чадварыг эзэмшинэ.
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн магистр 32-42
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-18
- Мэргэжлийн дадлага-4
- Нэгдсэн шалгалт-0
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Эдийн засгийн судалгааны арга зүй
- Менежментийн шинжлэх ухаан
- Бизнесийн стратеги
- Академик Англи хэл
Мэргэжлийн хичээлүүд
- Манлайллын онол
- Хөрөнгө оруулалтын менежмент
- Санхүү
- Маркетингийн менежмент
- Олон улсын бизнес
- Менежмент мэдээллийн систем
- Үйлчилгээний менежмент
- Аудит
- Хэрэглэгчийн зан төлөвийн шинжилгээ
Гэр бүл судлал
Хөтөлбөрийн нэр: Гэр бүл судлал
Мэргэжлийн нэр: Гэр бүл судлал
Индекс: E03140202
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
Гэр бүл судлалын магистрын хөтөлбөр нь социологийн шинжлэх ухааны онол, арга зүй дээр үндэслэн гэр бүлийн хөгжил, харилцаа, ёс зүй, үүрэг хариуцлага, эрх зүй, гэр бүл төлөвлөлт, өрхийн төсөв, хүүхдийн хөгжил, хүмүүжил зэрэг гэр бүлийн амьдралын олон талт асуудлыг нийгмийн бүхий л харилцаануудтай холбон судалж дүн шинжилгээ хийх мэргэшсэн судлаачийг бэлтгэхэд чиглэнэ.
Давуу тал/Суралцах орчин
- Гэр бүлийн судалгааны төв
- Гэр бүлийн зөвлөгөө өгөх төв
- Гэр бүл судлалын тэнхимийн номын сан
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Гэр бүлийн бүхий л асуудлыг нийгмийн болон хувь хүний хүчин зүйлтэй холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэг эзэмшинэ.
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Социологийн тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшихийн зэрэгцээ, мэдээлэл боловсруулалтад хэрэглэдэг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвартай болно.
- Хүүхэд, гэр бүлийн харилцаа, сэтгэл зүйн практик асуудлуудыг танин мэдэх, ойлгож шийдвэрлэх арга зүй ур чадварт суралцна.
- Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ур чадвар эзэмшинэ.
- Гэр бүлийн харилцааны асуудлуудыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож харуулах, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшинэ.
- Шинжлэх ухаанч сэтгэлгээгээр хандах, гэр бүлийн харилцааны асуудалтай хамааралтай зүйлсийг цогцоор нь харж харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал асуудлыг хөндөж зөвлөгөөг системтэй төлөвлөх, өгөх ур чадвартай болно.
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн магистр 32-42
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-18
- Мэргэжлийн дадлага-4
- Нэгдсэн шалгалт-0
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Гэр бүлийн судалгааны онол, арга зүй
- Менежментийн шинжлэх ухаан
- Гэр бүлийн боловсрол: онол ба практик
- Монгол гэр бүлийн ёс уламжлал, сурган хүмүүжүүлэх зүй
Мэргэжлийн хичээлүүд
- Гэр бүлийн сэтгэл зүйн: онол ба практик
- Гэр бүлийн зөвлөгөө: онол ба практик
- Гэр бүлийн хэрэглээний шинжилгээ
- Гэр бүл, хүүхдийн эрх зүй
- Гэр бүлийн харилцаа
- Гэр бүлийн менежмент
- Хүний хөгжлийн сэтгэл судлал
- Гэр бүлийн бодлого
- Сэтгэц оношилгоо
- Жендер судлал
- Гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэх онол, практик
Програм хангамж
Хөтөлбөрийн нэр: Програм хангамж
Мэргэжлийн нэр: Програм хангамж
Индекс: E06130201
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
Мэдээллийн технологийн програм хангамжийн инженерчлэлийн дэвшилтэт технологи дээр тулгуурлан програмын системийн шинжилгээ хийх, зохиомж гаргах, түүнийг хэрэгжүүлж системийг хөгжүүлэх, програм хангамжийн төслийн багийг удирдах болон бүрэлдэхүүнд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг төгсөгчдөд олгох зорилго тавина. Програмын хангамжийн мэргэжлийн зарим хүмүүс цаашид их, дээд сургуульд багшаар ажиллах хэрэгцээтэйг харгалзан тус мэргэжлийн суурь болон мэргэжлийн тодорхой хичээлүүдийг заах түвшинд хүргэх зорилгыг тавьж болно.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Шинжлэх ухааны хийгээд нийгмийн практикийн асуудлууд хурдацтай өөрчлөгдөж буй орчинд бизнесийн бүхий л асуудлыг гадаад болон дотоод хүчин зүйлтэй холбон онол арга зүйн хүрээнд судалгаа хийх, судалгааны суурь ойлголтуудыг онол, парадигмуудын үүднээс харьцуулан шинжлэх онол арга зүйн мэдлэгийг эзэмшүүлнэ.
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Загварчилсан системийг зохион бүтээх, хөгжүүлэх ажлуудыг гүйцэтгэх ур чадвартай болж, мэргэжлийн төслийн багийг удирдах болон гүйцэтгэх түвшинд ажиллах
- Системийн шаардлагыг судалж, системд хэрэглэгдэх өгөгдлүүд, хийгдэх үйлдэл-функцүүд болон тэдгээрт тавигдах шаардлага, шинж чанарыг зөв бөгөөд бүрэн гүйцэт тодорхойлох
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Эрх зүй
Хөтөлбөрийн нэр: Эрх зүй
Мэргэжлийн нэр: Эрх зүй
Индекс: E04210101
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
Эрх зүйн чиглэлээр судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, хууль зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, хууль зүйн процессын ажиллагаануудыг бүрэн бодитой алдаа дутагдалгүй хийх, хууль зүйн зөвлөгөө өгөх, хуулийг хэрэглэх, өндөр чадвартай, эрдэмлэг, олон талт мэргэшсэн, хэлний өндөр мэдлэгтэй олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий хууль зүйн магиструудыг төрүүлэн гаргахыг зорино.
Хөтөлбөрийн давуу тал:
Шинжлэх ухааны хийгээд нийгэм, эдийн засаг хурдацтай өөрчлөгдөхийн зэрэгцээ нийгмийн бүхий л хүрээнд хуулийг хэрхэн зөв хэрэглэх, эрх зүйн цар хүрээгээр хязгаарлагдаж, шийдвэрлэгдэх нийгмийн бүхий л асуудлыг хувь хүний эрх зүйн чадамжтай нь холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэгийг эзэмшүүлэхэд мөн эрх зүйн хэм хэмжээний суурь ойголтуудыг онол, практикийн үүднээс харьцуулан шинжлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд төвлөрч сургалтаа явуулдаг.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Хуулийг нэг мөр зөв ойлгох, хэрэглэх, хууль зүйн процессын ажиллагаануудыг алдаа дутагдалгүй хийх, зөвөлгөө өгөх, хууль тогтоомжын системчлэл, хэрэглэх ба хэрэгжүүлэхтэй холбоотой судалгааны онол арга зүй, мэдлэг эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэнэ.
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Хууль тогтоомжийн түүхэн болон орчин үеийн хөгжил, хууль тогтоомжуудын нэмэлт өөрчлөлт шинэчлэл бүхий мэдээллийн орон зайд социологийн судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшсэн, мэдээлэл боловсруулалтад ашигладаг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвар эзэмших
- Гадаадын зарим орнуудын хэл дээр хууль тогтоомжийн эмхтгэл, эх сурвалж, баримт материалыг ашиглаж, Монгол улсын хууль тогтоомжтой харьцуулж үзэх, цахим орон зайд хууль тогтоомж, нийгмийн харилцааг харьцуулан судлах ур чадвар эзэмших
- Нийгмийн хүрээн дэх асуудлаар хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж, хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэж, гэмт хэргийг оновчтой, зөв зүйлчилж, түүнийгээ нотлож, анализ хийж, хуулийн хүрээнд оновчтой зөв илэрхийлэх чадамжтай байх
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн магистр 32-42
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-18
- Мэргэжлийн дадлага-4
- Нэгдсэн шалгалт-0
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Төр, эрх зүйн онолын хөгжлийн асуудал
- Иргэний эрх зүйн хөгжлийн орчин үеийн асуудал
- Академик Англи хэл
Мэргэжлийн хичээлүүд
- Эрх зүйн философийн орчин үеийн асуудал
- Харьцуулсан нийтийн эрх зүй
- Харьцуулсан иргэний эрх зүй
- Харьцуулсан эрүүгийн эрх зүй
- Харьцуулсан захиргааны эрх зүй
- Хүний эрхийг хангах институт ба сайн засаглал
- Хууль зүйн инноваци
- Олон улсын иргэний эрх зүйн хөгжлийн хандлага
- Эрүүгийн эрх зүй хянан шийдвэрлэх эрх зүйн онол, практик, шинэчлэлийн асуудал
Сувилахуй
Хөтөлбөрийн нэр: Сувилахуй
Мэргэжлийн нэр: Сувилахуй
Индекс: E09130101
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
Сувилахуйн ухааны ололт, дэвшилтэт технологи, стандарт, судалгааны онол, аргыг хэрэглэн нотолгоонд суурилсан сувилахуйн тусламжийг үзүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн бөгөөд үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулах мэргэжлийн өндөр чадвартай, сувилахуйн салбарын судалгаа шинжилгээний мэдлэг чадвар эзэмшсэн, харилцааны соёлтой, сувилахуйн ухааны магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Хөтөлбөрөөр эзэмшүүлэх хандлага
- Үйлчлүүлэгч иргэд болон хамтран ажиллагсдаа нийгмийн гарал үүсэл, ёс заншил, арьс өнгө, нас хүйсээр ялгаварлахгүй, нэр төрийг нь хүндэтгэж хандах
- Эмнэлгийн болон үйлчлүүлэгчийн нууцыг чанд хадгалж, өөрөө шийдвэр гарах эрхийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээ, деонтологийн буюу үүрэг хариуцлагын дүрэм, журмыг ойлгож ухамсарласан байх
- Сувилахуйн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх манлайлагч байх
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний эрх зүйн болон мэргэжлийн хүрээнд Монгол улсын хууль болон эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрүүдийн талаар мэдлэг эзэмших. Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үзүүлэх аргчалал, сувилахуйн ухааны судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмших.Сувилахуйн тусламж үйлчилгээнд хэрэглэдэг стандартуудыг бүрэн ойлгож практикийн үйл ажиллагаанд хэрэглэх, үнэлгээ хийх, үр дүнг тооцох мэдлэг эзэмших
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Магистр зэрэгтэй сувилагчийн үүрэг буюу мэргэжлийн бие даасан байдал, зохион байгуулалт, хариуцлагатай байх чадварыг эзэмшүүлэх (Сувилахуйн мэргэжлийн стандарт, мэргэжлийн хариуцлагыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх)
- Сувилахуйн тусламж үзүүлэхдээ түгээмэл үйлдлийн стандартыг дагаж мөрдөж ажиллах чадвар эзэмших
- Хууль эрх зүй, журам ёс зүйн хүрээнд тусламж үйлчилгээг төлөвлөж хэрэгжүүлэх чадвар эзэмших
- Үйлчлүүлэгчид тусламж үзүүлэхдээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, сэтгэн бодох, үйлчилгээ авч буй хүмүүст анхааралтай хандаж тусламж үзүүлэх, сувилагааг үр дүнтэй хийж чаддаг байх
- Мэдээллийн эх сурвалжийг мэргэжлийн суурь мэдлэгтэй хослуулах чадварт сурах
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Бакалаврын нэмэлт-10
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Сувилахуйн судалгааны арга зүй
- Сувилахуйн онол
- Ахисан шатны эмгэг физологи
- Ахисан шатны эрүүл мэндийн үнэлгээ
- Ахисан шатны эм судлал
Мэргэжлийн хичээлүүд
- Насанд хүрэгчдийн ахисан шатны сувилахуй I, II
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуй I, II
- Ахисан шатны архаг өвчлөлийн менежмент
- Сувилахуйн мэдээллийн тогтолцоо
- Мэргэшсэн сувилагчийн үүрэг
Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй
Хөтөлбөрийн нэр: Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй
Мэргэжлийн нэр: Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй
Индекс: E08180101
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
“Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй” магистрын хөтөлбөр нь суралцагчдад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр цэцэгт байгууламж, хот цэцэрлэгжүүлэлт, чимэглэлийн ургамлын хослол, зохиомж, цэцгийн аж ахуйн хүрээнд мэргэжлийн өндөр төвшинд ажиллах, өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.
Давуу тал/Суралцах орчин
ОУУБИС-ийн ХАА, ойн тэнхим нь дэлхийн улс орнуудын чиг хандлага, шинжлэх ухаан, техник технологийн дэвшил, нийгмийн хэрэгцээ шаардлагыг ханган ажиллах, хөрвөх чадвар бүхий ландшафт дизайнераар мэргэшсэн цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуйн чиглэлээр магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх тухайн салбарын дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан мэргэшсэн доктор багш нар сургалтыг явуулж байна.Үйлдвэрлэлийн дадлагыг БНСУ-д цалинтай хийх нөхцлийг хангаж ажилладаг.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй чиглэлээр хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлт, чимэглэлийн ургамлын хослол зохиомжийг орчин үеийн том хотуудын жишигт нийцүүлэн хот цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуйн дэвшилтэт арга технологийн өргөн мэдлэгтэй болно.
Хөтөлбөрөөр олгох чадвар
Монгол улсад цэцэрлэгжүүлэлтийг сонгодог хэлбэрээр хөтлөн явуулах хэрэгцээ шаардлага хангасан
- хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлт хийх ур чадварыг эзэмших
- чимэглэлийн ургамлын хослол зохиомжийг орчин үеийн том хотуудын жишигт нийцүүлэх
- цэцэрлэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах
- цэцэрлэгжүүлэлтийн чиглэлийн судалгаа хийх, анхдагч материалыг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх
- эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэргэжлийн ур чадварт суралцана
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн магистр 32-42
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-18
- Мэргэжлийн дадлага-4
- Нэгдсэн шалгалт-0
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Мод үржүүлгийн дэвшилтэд технологи
- Цэцэрлэгжүүлэлтийн технологи
- Академик англи хэл
- Ургамал тарималжуулах, нутагшуулах судалгааны арга зүй
Мэргэжлийн хичээлүүд
- Цэцгийн аж ахуйн менежмент
- Цэцэгт байгууламжийн дизайн
- Модлог ургамал судлал
- Ногоон байгууламжийн дизайн
- Жимсний аж ахуйн технологи
- Зүлэгжүүлэлтийн техник, технологи
- Ногоон байгууламжийн төлөвлөлт
- Ургамлын биотехнологи
- Ойжуулалтын технологи
- Ногоон байгууламжийн бодлого, менежмент
Боловсрол судлал
Хөтөлбөрийн нэр: Боловсрол судлал
Мэргэжлийн нэр: Боловсрол судлал
Индекс: E01110101
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
өтөлбөрийн зорилго
Боловсрол судлалын шинжлэх ухааны онол, арга зүйн системтэй мэдлэг эзэмшсэн, Монгол улсын боловсролын салбарт хувь нэмэр оруулах, мэргэжлийн өндөр чадамжтай мэргэжилтэн бэлтгэнэ.
Давуу тал/Суралцах орчин
Тус хөтөлбөрийн сургалтыг гадаад, дотоодын их дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан докторууд, олон улсын байгууллагын захиалгат хөтөлбөр дээр ажиллаж буй туршлагатай хамт олон удирдан явуулж байгаа бөгөөд тус хөтөлбөрөөр суралцагчид “боловсролын менежмент”, “сургалтын хөтөлбөр судлал”, “гадаад хэл заах арга зүй” чиглэлээр мэргэшинэ.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
Боловсролын удирдлага, боловсролын манлайлал, боловсролын хүний нөөцийн менежмент, боловсролын түүх, боловсролын сэтгэл судлал, сургалтын хөтөлбөр судлал, гадаад хэл заах онол, арга зүйн мэдлэгээс гадна судалгаа хийх, эссэ бичих онол, арга зүйн мэдлэг эзэмшинэ.
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, судалгааны мэдээлэл боловсруулах
- Англиар судалгааны эссэ бичих, сэдвийн дагуу судалгаа хийх чадвар эзэмших
- Бие хүний төлөвшил, хөгжлийг судлах, боловсролын философийн чиг хандлагыг тодорхойлох
- Боловсролын түүхэн хөгжлийн явцад дүгнэлт хийх
- Сургалтын хөтөлбөр, сургалтын үнэлгээний арга, технологийг төлөвлөх, хэрэгжүүлэх
- Боловсролын онол, үзэл баримтлал, баримт бичигт дүн шинжилгээ хийх
- Сургалтын үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийх, өөрийн байр сууриа илэрхийлэх
- Эзэмшсэн онол, арга зүйн мэдлэгийг бодитоор ашиглахад суралцах
- Гадаад хэлний онол, заах арга зүйг сургалтад ашиглах, судалгаа хийх
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Боловсролын судалгааны арга зүй
- Боловсрол судлалын үндэс
- Боловсролын философи
- Академик англи хэл
Мэргэжлийн хичээлүүд
Боловсролын менежментээр мэргэших
- Боловсролын удирдлага
- Боловсролын хүний нөөцийн менежмент
Сургалтын хөтөлбөр судлалаар мэргэших
- Сургалтын хөтөлбөр судлалын үндэс
- Сургалтын хөтөлбөр боловсруулалт, хэрэгжүүлэлт
Гадаад хэл заах арга зүйгээр мэргэших
- Гадаад хэлний сургалтын онол
- Гадаад хэл заах арга зүй
Орон судлал (Солонгос судлал)
Хөтөлбөрийн нэр: Орон судлал (Солонгос судлал)
Мэргэжлийн нэр: Орон судлал (Солонгос судлал)
Индекс: E02220301
Боловсролын түвшин: Магистр
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 1.5-2 жил
Хөтөлбөрийн зорилго
Олон улсын түвшний Солонгос судлалын сургалт явуулж, Монгол болон Зүүн Азитай харьцуулсан судалгаа хийх замаар солонгос судлалын өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх судлаач бэлтгэхэд оршино.
Давуу тал
ОУУБИС-ийн Хүмүүнлэгийн салбар сургууль болон бусад салбар сургуулиудад солонгос судлалаар мэргэшиж эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж гүйцэтгэдэг эрдэмтэд, болон энэ чиглэлээр эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэргэжлийн дадлага туршлагатай Солонгос Монгол эрдэмтэн багш нар ажиллаж байна.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг
- Хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны судалгаанд хэрэгтэй онол, арга зүйн мэдлэг
- Олон улс, орон судлалын нэг салбар болох Солонгос судлалын мэдлэг, судалгааны аргыг тодорхойлох
- Солонгос судлалын салбарууд (түүх, соёл, эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, угсаатны зүй)-ын талаарх цогц ойлголт
- Монголын болон Зүүн Азийн өнцгөөс Солонгос судлалыг харьцуулан судлах цогц мэдлэг
- Солонгосын өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг олон улс, орон судлалын хүрээнд судлах онол, арга зүйн мэдлэг
Хөтөлбөрөөр олгох чадвар
- Олон улс, орон судлалын нэг салбар болох Солонгос судлалын орчин үеийн онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн олон улсын түвшний эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
- Зүүн Ази болон Монголын өнцгөөс Солонгос судлалыг харьцуулан судлах онол, арга зүйн цогц мэдлэгтэй байх
- Тулгамдаж буй асуудлыг зөв ухаарч бүтээлч санаачилгатай хандаж, шинийг эрэлхийлэх өндөр мэдлэгтэй, хамтын ажиллагааны ёс зүйтэй судлаач, мэргэжилтэн болох
- Аливаа асуудлыг мэргэжлийн онол, арга зүйн уялдаа холбоо, нэгдлийг хангах, үнэн зөв, бодитой тайлбар дүгнэлт хийх бүтээлч, шүүмжлэлтэй судлаач болох
Судлах кредит/Хичээлүүд
Судалгааны магистр 30-40
- Мэргэжлийн суурь-10
- Мэргэжлийн хичээл-12
- Судалгааны семинар-3
- Магистрын диплом-5
- Мэргэжлийн бус магистрант нэмэлт-10
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Шинжлэх ухааны судалгааны арга зүй
- Солонгос судлалын судалгааны арга зүй
- Солонгосын нийгэм судлал
- Солонгосын түүх судлал
- Академик англи хэл
Мэргэжлийн хичээлүүд
- Солонгосын орчин үеийн түүх судлал
- Орчин үеийн солонгосын соёл судлал
- Солонгосын шашин, сэтгэлгээний судлал
- Монгол, Солонгосын харилцааны түүх
- Солонгосын угсаатны зүйн судлал
- Солонгосын уран зохиол судлал
- Солонгосын хэл зүй судлал
- Солонгос хэлний боловсрол судлал
Докторын хөтөлбөрүүд
ОУУБИС-ийн “Төгсөлтийн дараахь сургууль” 2 мэргэжлээр докторт элсүүлэн суралцуулна. “Магистр, доктор оюутны сургалтын алба” нь сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, оюутны үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хариуцан ажилладаг.
- Гадаад хэл, шинжлэл
- Бизнесийн удирдлага
Гадаад хэл шинжлэл (Англи хэл/Солонгос хэл)
Хөтөлбөрийн нэр: Гадаад хэл шинжлэл
Мэргэжлийн нэр: Гадаад хэл шинжлэл
Индекс: F04130101
Боловсролын түвшин: Доктор
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 3 жил
Хөтөлбөрийн танилцуулга
Глобалчлагдах үйл явц улам хурдацтай явагдахын хирээр гадаад хэлний хэрэглээ улам өсөн нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар дэлхий дээр 400 гаруй сая хүн гадаад хэлийг хоёр дахь хэлээ болгон ярьж байна. Дэлхийн улс орны гуч гаруй хувь нь өөр хоорондоо харилцахын тулд англи хэлийг хэрэглэж байна. Гадаад хэлний хэрэгцээ дэлхий дахинд өсөн нэмэгдэхийн зэрэгцээ энэхүү хэлийг олон улсын харилцаанд ялангуяа улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон технологийн салбарт хэрэглэх хэрэглээ улам бүр өргөжсөөр байгаа билээ. Иймд гадаад хэлийг шинжлэх ухааны ойголтод тулгуурлан онол арга зүйн орчин үеийн судалгааны аргачлалд тулгуурлан хэл шинжлэлийн талаас нь судлах нийгмийн хэрэгцээ улам бий болж байна.
Хөтөлбөрийн зорилго
Гадаад хэл шинжлэлийн судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, дэлхийн болон гадаад улс орны хэлний асуудлаар шинжлэх ухааны түвшинд судалгаа, дүн шинжилгээ хийх, төсөл боловсруулах чадвартай мэргэшсэн судлаач мэргэжилтэнг бэлтгэх зорилготой.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг, чадвар
Мэдлэг
- Хэл шинжлэлийн салбарын ухагдахууны шинжлэх ухааны үндэслэлтэй хэл болон хувь хүний хүчин зүйлтэй холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байх
- Гадаад хэл шинжлэлийн судалгааны суурь ойлголтуудыг онол, практикийн үүднээс харьцуулан шинжлэх мэдлэг, чадвар эзэмших
Ур чадвар
- Гадаад хэл шинжлэлийн салбарын тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшсэн, мэдээлэл боловсруулалтад ашигладаг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвар эзэмших
- Гадаад хэл дээр судалгааны эх сурвалж, баримт материалыг ашиглах ур чадвар эзэмших
- Гадаад хэлний мэргэшсэн түвшинд онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган, бодлого зөвлөмж боловсруулах ур чадварыг эзэмших
Чадамж
- Гадаад хэл болон хэл шинжлэлийн асуудлаар мэргэшиж, хэл судлалын онолын талаар тодорхой судалгаа хийж үнэлэлт дүгнэлт гаргах, түүнийгээ нотлох чадамжтай байх
- Мэргэжлийн ёс зүйн мэдлэг эзэмшиж, үүргээ ухамсарласан, орчин үеийн нийгмийн судалгааны эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ эрхлэх чадамжтай байх
Судлах кредит/Хичээлүүд
Судлах кредит 60
- Мэргэжлийн суурь-12
- Мэргэшүүлэх хичээл-18
- Судалгааны семинар-6
- Докторын диссертаци-24
Бизнесийн удирдлага
Хөтөлбөрийн нэр: Бизнесийн удирдлага
Мэргэжлийн нэр: Бизнесийн удирдлага
Индекс: F041130101
Боловсролын түвшин: Доктор
Суралцах хэлбэр: Өдөр /Бямба
Суралцах хугацаа: 3 жил
Хөтөлбөрийн танилцуулга
Эдийн засаг, Менежментийн чиглэлээр магистрын зэрэгтэй, мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр тодорхой бүтээлтэй, онолын мэдлэг, чадвартай судлаачдыг элсүүлэн ахисан түвшний сургалтанд хамруулж, бизнес удирдлага, эдийн засгийн шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулах судлаач болгон төлөвүщшүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилго
Бизнесийн удирдлагын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, бизнес, менежментийн асуудлыг онол, арга зүйд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг бүрэн эзэмшүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах судлаач эрдэмтдийг бэлтгэнэ.
Хөтөлбөрөөр олгох мэдлэг, чадвар
Мэдлэг
- Эдийн засаг, менежментийн орчин үеийн онол арга зүйн мэдлэгтэй болно.
- Эдийн засаг, менежментийн салбарын судалгаа шинжилгээ хийх аргачлалын талаарх мэдлэгийг олгоно.
- Эдийн засаг, менежментийн талаарх нарийвчлан сонгон авсан сэдвийн хүрээнд гүнзгийрүүлэх судлах, асуудал дэвшүүлэх, түүний талаар судалгаа хийх, судалгааны дүгнэлт дэвшүүлэх мэдлэгийг олгоно.
Чадвар
- Докторант нь улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний үйл явцад дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хөгжлийн хандлага чиглэлийг урьдчилан томёолох чадвартай болно.
- Нийгэм эдийн засгийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, дүн шинжилгээ хийх ур чадвартай болно.
- Байгууллага, аж ахуйн нэгж, компани, корпорацийн болон салбар бүс нутгийн удирдлага, эдийн засгийн үйл ажиллагааг бодитой үнэлж, стратегийн хэтийн чиглэл, ойрын зорилтыг оновчтой тодорхойлох чадвартай болно.
- Бизнесийн байгууллагын төлөвлөлт хийх төлөвлөгөө боловсруулах, оновчтой голч шийдвэр гаргах, удирдлагын уян хатан чанарыг дээдлэн эрхэмлэх, мэдээллийн техник хангамжийг чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшсэн байна.
Судлах кредит/Хичээлүүд
Судлах кредит 60
- Мэргэжлийн суурь-12
- Мэргэшүүлэх хичээл-18
- Судалгааны семинар-6
- Докторын диссертаци-24
Мэргэжлийн суурь хичээлүүд
- Эдийн засгийн ухааны орчин үеийн онолын чиг хандлагууд
- Үйлчилгээний менежмент
- Менежментийн орчин үеийн чиг хандлага
- Хүний нөөцийн стратегийн менежмент
- Академик Англи хэл
Мэргэжлийн хичээлүүд
- Санхүүгийн бүртгэлийн тогтолцоо стандарт
- Олон улсын худалдааны онол, бодлого
- Олон улсын менежмент
- Хөдөлмөрийн харилцаа ба хүний нөөц
- Судалгааны мэдээлэл боловсруулах програмын аргууд
- Бүртгэл, үндэсний тооцооллын систем
- Маркетингийн стратеги бодлого
- Бизнес төлөвлөлт
- Удирдлагын шийдвэр гаргалт