Бизнесийн удирдлага сургалтын хөтөлбөр доктор

Хөтөлбөрийн танилцуулга:  

Эдийн засаг, Менежментийн чиглэлээр магистрын зэрэгтэй, мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр тодорхой бүтээлтэй, онолын мэдлэг, чадвартай судлаачдыг элсүүлэн ахисан түвшний сургалтанд хамруулж, бизнес удирдлага, эдийн засгийн шинжлэх ухааны салбарт бодитой хувь нэмэр оруулах судлаач болгон төлөвүщшүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн зорилго:

Бизнесийн удирдлагын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, бизнес, менежментийн асуудлыг онол, арга зүйд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил  хийх ур чадварыг бүрэн эзэмшүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах судлаач эрдэмтдийг бэлтгэнэ.

Тус хөтөлбөрийг дүүргэснээр төгсөгчийн эзэмших  ур чадвар:

Мэдлэг –

Эдийн засаг, менежментийн орчин үеийн онол арга зүйн мэдлэгтэй болно.

Эдийн засаг, менежментийн салбарын судалгаа шинжилгээ хийх аргачлалын талаарх мэдлэгийг олгоно.

Эдийн засаг, менежментийн талаарх нарийвчлан сонгон авсан сэдвийн хүрээнд гүнзгийрүүлэх судлах, асуудал дэвшүүлэх, түүний талаар судалгаа хийх, судалгааны дүгнэлт дэвшүүлэх мэдлэгийг олгоно.

Чадвар –

Докторант нь улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний үйл явцад дүн шинжилгээ хийж, тэдгээрийн хөгжлийн хандлага чиглэлийг урьдчилан томёолох чадвартай болно.

Нийгэм эдийн засгийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, дүн шинжилгээ хийх ур чадвартай болно.

Байгууллага, аж ахуйн нэгж, компани, корпорацийн болон салбар бүс нутгийн удирдлага, эдийн засгийн үйл ажиллагааг бодитой үнэлж, стратегийн хэтийн чиглэл, ойрын зорилтыг оновчтой тодорхойлох чадвартай болно.

Бизнесийн байгууллагын төлөвлөлт хийх төлөвлөгөө боловсруулах, оновчтой голч шийдвэр гаргах, удирдлагын уян хатан чанарыг дээдлэн эрхэмлэх, мэдээллийн техник хангамжийг чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт цуглуулах кредит

Судлах хичээл

Доктор

Мэргэжлийн суурь хичээлүүд

12 кредит

Мэргэшүүлэх заавал судлах хичээл

12 кредит

Мэргэшүүлэх сонгон судлах хичээл

6 кредит

Судалгааны семинар

6кредит

Докторын ажил

24 кредит

Нийт

60кредит

 

 

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр