Хэл шинжлэл /Англи, Солонгос, Монгол/ Доктор

Хөтөлбөрийн танилцуулга:

Глобалчлагдах үйл явц улам хурдацтай явагдахын хирээр гадаад хэлний хэрэглээ улам өсөн нэмэгдэж байна. Өнөөгийн байдлаар дэлхий дээр 400 гаруй сая хүн гадаад хэлийг хоёр дахь хэлээ болгон ярьж байна. Дэлхийн улс орны гуч гаруй хувь нь өөр хоорондоо харилцахын тулд англи хэлийг хэрэглэж байна.  Гадаад хэлний хэрэгцээ дэлхий дахинд өсөн нэмэгдэхийн зэрэгцээ энэхүү хэлийг олон улсын харилцаанд ялангуяа улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон технологийн салбарт хэрэглэх хэрэглээ улам бүр өргөжсөөр байгаа билээ. Иймд гадаад хэлийг шинжлэх ухааны ойголтод тулгуурлан онол арга зүйн орчин үеийн судалгааны аргачлалд тулгуурлан хэл шинжлэлийн талаас нь судлах нийгмийн хэрэгцээ улам бий болж байна. ОУУБИС-ийн гадаад хэл шинжлэлийн докторын сургалтанд Монгол улсын хэл шинжлэлийн нэр хүндтэй эрдэмтэн багш нар болох шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Санжаа, доктор, профессор Ц.Дагиймаа, доктор, дэд профессор Г.Батзаяа, доктор Ш.Сэрчмаа, доктор Кан Сонь Хуа, доктор Б.Жигжидсүрэн зэрэг энэ салбарт судалгаа шинжилгээний арвин туршлагатай эрдэмтэд хичээл зааж байна.

Хөтөлбөрийн зорилго:

Гадаад хэл шинжлэлийн судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, дэлхийн болон гадаад улс орны хэлний асуудлаар шинжлэх ухааны түвшинд судалгаа, дүн шинжилгээ хийх, төсөл боловсруулах чадвартай мэргэшсэн судлаач мэргэжилтэнг бэлтгэх зорилготой.

Тус хөтөлбөрийг дүүргэснээр төгсөгчийн эзэмших ур чадвар :

Мэдлэг- Хэл шинжлэлийн салбарын ухагдахууны шинжлэх ухааны үндэслэлтэй хэл болон хувь хүний хүчин зүйлтэй холбон судалгаа хийх онол арга зүйн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байх

Гадаад хэл шинжлэлийн судалгааны суурь ойлголтуудыг онол, практикийн үүднээс харьцуулан шинжлэх мэдлэг, чадвар эзэмших

Ур чадвар-Гадаад хэл шинжлэлийн  салбарын тодорхой судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшсэн, мэдээлэл боловсруулалтад ашигладаг орчин үеийн программуудыг судалгаанд ашиглах ур чадвар эзэмших

Гадаад хэл дээр судалгааны эх сурвалж, баримт материалыг ашиглах ур чадвар эзэмших

Гадаад хэлний мэргэшсэн түвшинд онолын болон хавсарга судалгаа хийх, судалгааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжууд дээр дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт гарган, бодлого зөвлөмж боловсруулах ур чадварыг эзэмших

Чадамж –Гадаад хэл болон хэл шинжлэлийн асуудлаар мэргэшиж, хэл судлалын онолын талаар тодорхой судалгаа хийж үнэлэлт дүгнэлт гаргах, түүнийгээ нотлох чадамжтай байх

Мэргэжлийн ёс зүйн мэдлэг эзэмшиж, үүргээ ухамсарласан, орчин үеийн нийгмийн судалгааны эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээ эрхлэх чадамжтай байх

Хөтөлбөрийн хүрээнд нийт цуглуулах кредит

Судлах хичээл

Доктор

Мэргэжлийн суурь хичээлүүд

12 кредит

Мэргэшүүлэх хичээл

18 кредит

Судалгааны семинар

6кредит

Докторын ажил

24 кредит

Нийт

60кредит

 

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр