Цэцэрлэгжүүлэлт сургалтын хөтөлбөр

Хөтөлбөрийн танилцуулга:

Монголын байгаль орчныг хамгаалахад хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын эрс тэс байдалд дасан зохицох мод сөөгний иж бүрэн судалгаа,  хот цэцэрлэгжүүлэлтийн тогтвортой бодлого байхгүй зэрэг нь энэ мэргэжлээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэргэшсэн “Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуйн” магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Магистрын сургалтыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хотын ногоо байгууламжийн мэдээллийн сан байгуулах зэрэг үндэсний томоохон төслүүдэд ажиллаж байсан, боловсролын байгууллагад олон жил ажилласан туршлагатай доктор, профессор багш хичээл ордог давуу талтай.

Хөтөлбөрийн зорилго:

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй магистрын хөтөлбөр  нь суралцагчдад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр цэцэгт байгууламж, хот цэцэрлэгжүүлэлт, нөхөн сэргээлт, чимэглэлийн ургамлын хослол, зохиомж, цэцгийн аж ахуйн хүрээнд судалгааны арга зүй эзэмшин, мэргэжлийн ахисан төвшинд судалгааны материал боловсруулан дүн шинжилгээ хийж ажиллах,  өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:

Мэдлэг: Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй  чиглэлээр хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцгийн аж ахуйн дэвшилтэт арга технологийн өргөн мэдлэгтэй болно.

Чадвар: Монгол улсад цэцэрлэгжүүлэлтийг сонгодог хэлбэрээр хөтлөн явуулах хэрэгцээ шаардлага хангасан хот суурин газрын ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцэрлэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэргэжлийн ур чадварт суралцана.

Чадамж: Мэргэжлийн үйл ажиллагаандаа шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, дүн шинжилгээ хийж бүтээлчээр ашиглах, тасралтгүй бие даан суралцаж өөрийгөө хөгжүүлэхэд мэдээллийн техник хэрэгслийг ашиглаж сурна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт цуглуулах кредит

Судлах хичээл

Мэргэжлийн бус магистр

Мэргэжлийн магистр

Мэргэжлийн суурь хичээлүүд

10 кредит

 

Мэргэшүүлэх заавал судлах хичээл

10 кредит

10 кредит

Мэргэшүүлэх сонгон судлах хичээл

12 кредит

12 кредит

Гадаад хэлний шалгалт

0 кредит

0 кредит

Судалгааны семинар

3 кредит

3 кредит

Магистрын диплом

5 кредит

5 кредит

Нийт

40 кредит

редит


Суралцах орчин

Батсүмбэр дэхь сургалт үйлдвэрлэл эрдэм шинжилгээний судалгааны төв

Олон улсын Улаанбаатарын их сургууль ба Солонгосын Байгалийн фермерийн эрдэм шинжилгээний хүрээлэн (JANONG)-гийн хоорондын хамтран ажиллах гэрээг 2004 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Энэхүү судалгааны төв нь ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр судалгаа явуулж ашигт ургамлын амьд цуглуулгыг бүрдүүлэх, дэлхийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгуулагдсан.

 

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр