Эрх зүй сургалтын хөтөлбөр

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА:

Монголын нийгмийн хөгжил, хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн мэргэжилтэн бэлтгэх, тухайн мэргэжилтний хувьд хуулийг бүрэн зөв хэрэглэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, шударга, энэрэнгүй байх, эрх зүйн харилцааг бүрэн бодитойгоор харж, гүйцэлдүүлж, ажиллах чадвар суулгаж, салбар тус бүрийн хэмжээнд мэргэшсэн, хөрвөх чадвар бүхий хуульчдыг бэлтгэх нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна. 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Эрх зүйн чиглэлээр судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмшсэн, хууль зүйн асуудлаар шинжлэх ухааны судалгаа, дүн шинжилгээ хийх, хууль зүйн процессын ажиллагаануудыг бүрэн бодитой алдаа дутагдалгүй хийх, хууль зүйн зөвөлгөө өгөх, хуулийг хэрэглэх, өндөр чадвартай эрдэмлэг, олон талт мэргэшсэн, хэлний өндөр мэдлэгтэй олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий хууль зүйн магиструудыг төрүүлэн гаргахыг зорино. 

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮРЭХ ҮР ДҮН :

Мэдлэг:

Нийгмийн бүхий л хүрээний хуулийг хэрхэн зөв хэрэглэх, эрх зүйн цар хүрээгээр хязгаарлагдаж, шийдвэрлэгдэх нийгмийн асуудлыг хувь хүний эрх зүйн чадамжтай нь холбон судалгаа хийж, онол арга зүйн үндсэн мэдлэгийг эзэмшсэн байна.

Ур чадвар:

Хууль тогтоомжийн түүхэн хөгжил, нэмэлт өөрчлөлт, шинэчлэл бүхий мэдээллийн орон зайд хуулийн судалгаа хийх арга, аргачлалыг эзэмшсэн, онол практикийн үүднээс харьцуулан шинжлэх чадвартай, гадаад хэл дээр зарим орны хуулийн барим бичигт  судалгааг орчин үеийн судалгааны аргуудаар судлах ур чадвар эзэмшсэн байна.

Чадамж:

Нийгмийн хүрээн дэх асуудлаар хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж, хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэж, гэмт хэргийг оновчтой, зөв зүйлчилж, түүнийгээ нотолж, анализ хийж, хуулийн хүрээнд оновчтой зөв илэрхийлэх чадамжтай байх.

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД НИЙТ ЦУГЛУУЛАХ КРЕДИТ:

Судлах хичээл

Мэргэжлийн бус магистр

Мэргэжлийн магистр

Мэргэжлийн суурь хичээлүүд

10 кредит

 

Мэргэшүүлэх заавал судлах хичээл

10 кредит

10 кредит

Мэргэшүүлэх сонгон судлах хичээл

12 кредит

12 кредит

Гадаад хэлний шалгалт

0 кредит

0 кредит

Судалгааны семинар

3 кредит

3 кредит

Магистрын диплом

5 кредит

5 кредит

Нийт

40 кредит

30 кредит


СУРАЛЦАХ ОРЧИН:

Хууль зүйн клиник төв:  Хууль зүйн практик үйл ажиллагааг сургалтын танхимд явуулах /шүүх хурал, мөрдөн байцаалт, эрүүгийн байцаах шийтгэх тодорхой ажиллагаа/, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, магистрантууд өөр өөрсдийн судалж буй сэдвээрээ судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зорилгоор тус тэнхимд “Хууль зүйн клиник төв”, вакум сургалтын төвүүдийг байгуулан ажиллуулж байна.

 

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр