Програм хангамж сургалтын хөтөлбөр

Хөтөлбөрийн танилцуулга:

Програмын хангамжийн мэргэжлээр суралцаж, системийг зохион бүтээх, түүнийг зүгшрүүлэх, хөгжүүлэх болон төслийн багийн бүрэлдэхүүнд ажиллах мэдлэг, чадвартай болсон мэргэжилтэнд системийн шинжилгээ хийх, системийг загварчлах, загварын дагуу хөгжүүлэх болон төслийн багийг удирдахад шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбарын хөгжилд мэдээллийн технологи, түүний дотор програм хангамжийн салбарын эзлэх байр суурь чухал болж байгаа ба нөгөө талаас манай улсад хоёрхон их сургуульд компьютерийн програм хангамжийн магистр, докторын сургалтыг эрхэлж байна.

Сургалтыг олон улсын их дээд сургуулиудад заадаг агуулга, арга зүйгээр ордог ба олон улсын эрдэм шинжилгээний байгууллагад 10 гаран жил ажилласан туршлагатай доктор, профессор багш хичээл ордог давуу талтай.

Хөтөлбөрийн тодорхойлолт:

Тус хөтөлбөр нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн, шинжлэх ухааны судалгааны арга зүйг хэрэглэн програм хангамжийн системд тавигдсан шаардлагыг шинжлэх, загварчлан зохион бүтээх, шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэсэн болно.

Хөтөлбөрийн зорилго, хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн :

Зорилго: Мэдээллийн технологийн програм хангамжийн инженерчлэлийн дэвшилтэт технологи дээр тулгуурлан програмын системийн шинжилгээ хийх, зохиомж гаргах, түүнийг хэрэгжүүлж системийг хөгжүүлэх,  програм хангамжийн төслийн багийг удирдах болон бүрэлдэхүүнд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар,  чадамжийг төгсөгчдөд олгох зорилго тавина.

Програмын хангамжийн мэргэжлийн зарим хүмүүс цаашид их, дээд сургуульд багшаар ажиллах хэрэгцээтэйг харгалзан тус мэргэжлийн суурь болон мэргэжлийн тодорхой хичээлүүдийг заах түвшинд хүргэх зорилгыг тавьж болно.

Хүрэх үр дүн:

Мэдлэг: Шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээнээс урган гарсан тодорхой асуудлыг шийдэх зорилготой, захиалагчаас тавьсан шаардлагыг шинжлэх, уг шааддлагыг хангасан системийг загварчлах,  загварын дагуу зохион бүтээхэд шаардагдах мэдлэгийг эзэмшинэ.

Чадвар: Загварчилсан системийг зохион бүтээх, хөгжүүлэх ажлуудыг гүйцэтгэх ур чадвартай болж, мэргэжлийн төслийн багийг удирдах болон гүйцэтгэх түвшинд ажиллах чадвартай болно.

Чадамж: Системийн шаардлагыг судалж, системд хэрэглэгдэх өгөгдлүүд, хийгдэх үйлдэл-функцүүд болон тэдгээрт тавигдах шаардлага, шинж чанарыг зөв бөгөөд бүрэн гүйцэт тодорхойлох чадамжтай болно.

Хөтөлбөрийн хүрээнд нийт цуглуулах кредит

 

 

 

Судлах хичээл

Мэргэжлийн бус магистр

Мэргэжлийн магистр

Мэргэжлийн суурь хичээлүүд

10 кредит

 

Мэргэшүүлэх заавал судлах хичээл

10 кредит

10 кредит

Мэргэшүүлэх сонгон судлах хичээл

12 кредит

12 кредит

Гадаад хэлний шалгалт

0 кредит

0 кредит

Судалгааны семинар

3 кредит

3 кредит

Магистрын диплом

5 кредит

5 кредит

Нийт

40 кредит

кредит

 

 

Магистрын хөтөлбөрүүд

Англи хэл

2 жил   40кр өдөр

Солонгос хэл

2 жил   40кр өдөр

Монгол хэл

2 жил   40кр өдөр

Бизнесийн удирдлага

2 жил   40кр өдөр

Гэр бүл судлал

2 жил   36-40кр өдөр

Програм хангамж

2 жил   36-40кр өдөр

Эрх зүй

2 жил   36-40кр өдөр

Цэцэрлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

2 жил   36-40кр өдөр

Докторын хөтөлбөрүүд

Англи хэл

3 жил   60кр өдөр

Солонгос хэл

3 жил   60кр өдөр

Монгол хэл

3 жил   60кр өдөр

Бизнесийн удирдлага

3 жил   60кр өдөр